С.Оюуны нэрэмжит яруу найргийн наадам болно

img

Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюуны нэрэмжит “Цахим болор цом” яруу найргийн наадам болно. Энэ жилийн наадмыг цахимаар явуулах болжээ. 20 шилдэг шүлэг шалгаруулах бөгөөд бүтээлийг 12 дугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авах юм байна.

С.Оюун Монголын яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эмэгтэй яруу найрагчдын нэг билээ. Тэрээр олон шүлэг найргаас гадна “Тань руу нүүж явна” МУСК, “Өэлүн эх” дуурь зэрэг томоохон бүтээлүүдийг туурвиж уншигч, олондоо хүргэсэн.

Ийнхүү түүний нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болж байгаа бөгөөд энэ нь хоёр жилд нэг удаа болох юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ