“Их түмэн санаачлага” хөтөлбөрийн уулзалт болж байна

img

 

Гадаад харилцааны яаманд Монгол, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачлага хөтөлбөр-“ын 14 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт болж байна. “Их түмэн санаачлага” хөтөлбөрийн зорилго нь зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Зүүн хойд азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах байдаг. Өнөөдрийн уулзалтаас тээврийн стратегийг онцолж байна.

6

Манайх төвийн босоо тэнхлэгийн төмөр замтай хоёр хөрштэйгөө хүн болон ачаа тээвэр хийдэг. Харин үүнийг зүүн, баруун босоо тэнхлэгээр өргөжүүлбэл эдийн засгийн илүү үр ашиг хүлээж байгаа юм. Ойрын хугацаанд зүүн босоо тэнхлэгийн төмөр замтай болохоор төслийн ажлыг төлөвлөсөн. Уулзалтад ирсэн гадны төлөөллүүд хамгийн түрүүнд дэд бүтэц, барилгын ажлаа гүйцэтгэхэд анхаарахыг зөвлөлөө. Харин төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас 400 сая ам.долларыг бондын мөнгөнөөс гаргах бол хэрэгжүүлэгч компани 3 тэрбум долларын зээлийг банкуудаас авч 1,4-1,5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгохоор тооцоо гаргажээ.

Б.Бямбажав: Зүүн босоо тэнхлэгийн төмөр замаар Хятадын далайн боомт хүрнэ

6

Зам тээврийн яамны ХШҮДАГ-ын дарга Б.Бямбажаваас босоо тэнхлэгийн төмөр замын тухай тодрууллаа.

6

-Бүс нутгийн тээврийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцаж байна. Монголын хувьд ямар үр дүн хүлээж байгаа вэ?  

-“Их түмэн санаачлага” хөтөлбөрт манай улс идэвхитэй оролцож байгаа. Тусдаа “Тээврийн хороо” бий. Энэ хорооны гишүүнчлэлд манай яам байдаг. Урд нь баруун тэнхлэгийн автозамыг Азийн хөгжлийн банк, Хятадын засгийн газрын тусламжтайгаар эхлээд бий болсон. Харин Зүүн босоо тэнхлэгийн авто болон төмөр замыг хийх саналыг өнгөрсөн наймдугаар сард болсон тээврийн зөвлөлдөх хорооны уулзалтаар асуудал болгон тавьсан. Энэ саналыг гишүүн орнууд дэмжиж байгаа.

6

Одоогоор урд, хойд хөрш манай нутаг дэвсгэрийг тойруулсан төмөрзамын тээвэрлэлт хийж байгаа.  Харин манай нутаг дэвсгэрт баригдах Зүүн босоо тэнхлэгээр дамжуулан Хятадын далайн боомтуудад очих боломж бүрдэж байгаа. Манай хөршүүдийн хувьд ч энэ маш их  ашигтай. Дээр нь манай улс зүүн босоо тэнхлэгээрээ дамжаад ОХУ, Хятад руу тээвэрлэлт хийх боломж бүрдээд ирнэ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр  Сүхбаатар аймгийн засаг дарга оролцоод энэ чиглэлийн асуудлыг  хятадын талтай ярилцлаа. Энэ санаачлагыг гишүүн орнууд зөвшөөрөх байх гэж найдаж байна. Гол нь бид өөрсдөө барилгын ажлыг эрчимтэй эхлэх, санхүүжилтын ажлыг яаралтай шийдэх шаардлагатай байна.

6

-Хөрөнгөө хэрхэн босгох вэ?

-Эдийн засгийн өсөлтөд тээврийн салбар чухал ач холбогдолтой. Тиймээс тээврийн сүлжээг авто  зам, төмөр зам, агаараар ч ялгаагүй анхаарч хөрөнгө оруулалт суулгаж байгаа. 2014 оны төсөвт ч аль болох илүү хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь гадаадын зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг хөрөнгө босгох бүх л талыг харж ажиллаж байгаа.

6

Цаашдаа баруун босоо тэнхлэгийн төмөр зам бариад Хятад, Пакистаны нутгаар дайраад Арабын тэнгис рүү хүрч, тэндээсээ Суэцийн сувгаар дамжаад Европ руу гарах саналыг Төв азийн хамтийн ажиллагааны байгууллагатай ярьж байгаа.

6

Варвара Кречетова: Оролцогч  дөрвөн орноос санхүүжилт хийсэн

6

Тээврийн стратегийн төслийн ажилтан Варвара Кречетовагаас бүс нутгийн болоод монголын тээврийн стратегийн  нөхцөл байдлыг тодрууллаа.

6

-Бүс нутгийн хувьд тээврийн стратегит яаж анхаарч ажиллаж байгаа вэ?

-Манай тээврийн хороо “Их түмэн санаачлагын хөтөлбөрийн хүрээ”-нд шинжээчдийн хороо байгуулахаар шийдсэн. Оролцогч  дөрвөн орноос санхүүжилт хийсэн. 2011 онд Монголоос ч гэсэн шинжээчид уригдсан. Хятад, Орос, Солонгос, Япон улсын шинжээчид хамтарч ажиллаж эхэлсэн. Шинжээчид олон улсын харилцааны мэргэжилтэнтэй хамт манай бүс нутагт болж байгаа тээврийн асуудалтай холбоотой судалгааг хийж, төлөвлөгөө боловсруулж байгаа. 2012 оны сүүлчээр шинжээчидтэй хамтарч өнөөдрийн хурлаар яригдаж байгаа төлөвлөгөөг боловсруулж сая  батлуулсан.

5

-Манай улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Энэ стратегийн дагуу оролцогч улсууд монголын төмөр зам шинээр барихад хамтран оролцох юм. Сайншанд бичигт, Чойбалсангаас цааш Эрээнцав руу чиглэсэн төмөр зам бий. Энэ төмөр замаар нүүрс болон бусад ашигт малтмалуудыг Өмнөговь, Дорноговь аймгаас тээвэрлэнэ. Энэ маш сайн зэх зээл байх болно. Шинжээчдийн дүгнэлтээр хүлээн авагч нь Хятад, Солонгос, Япон гэж үзэж байгаа. Тухайн улсуудад зах зээл бий. Манай оролцогч улсууд хөрөнгө оруулалтын талаар маш том дэмжлэг үзүүлэх болно.

6

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goy shuu:
unen unen. medeellig tsag tuhaid ni shuurhai medeelj bdagt bayrlalaa. Amjilt
2013-10-31
zizizi:
tanai site medeenees dandaa heregtee medeellee olj awdg amjilt
2013-10-31
biden:
tosol heregjuulj uls ornooo hogjuulj bgaa ol bayrlamaar l bn. Gol ur ashig ur duntei, uls oron ard tumnee ll hamgiin turuund bodoj bgaasai daa
2013-10-31