Дээд шүүхээс мэдээлэл хийнэ
Шүүхийн тухай багц хуулиуд ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн утгаараа хэрэгжиж эхлэнэ. Үүнттэй холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад орох өөрчлөлтийн талаар Улсын Дээд шүүхээс хэвлэлийн хурал хийх юм байна.
орл
Хэвлэлийн хурал ирэх сарын 1-ний өдөр буюу баасан гарагт Улсын Дээд шүүх дээр болно. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд оролцож мэдээлэл хийх аж.
fg Мөн энэ үеэр Монгол Улсын шүүхүүдийн сүүлийн жилүүдийн шүүн таслах ажлын дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.
gyh П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ