У.Мөнх-Эрдэнэ: Медалийн буухиаг таслалгүй ирсэндээ баяртай байгаа

img

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

5

Тус уулзалтад тамирчны зөвлөх дасгалжуулагч болох Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд болон ДАШТ-д шигшээ багийнхантай хамт яваад ирсэн ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Энхтүвшин нар оролцож тэмцээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ярилцсан.

5

Энэ үеэр МУГТ У.Мөнх-Эрдэнэ “Энэ удаагийн тэмцээн бол Дэлхий боксын холбооны түүхэнд хамгийн олон орон оролцсон тэмцээн болсон. Мөн миний урьд өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн шударга шүүлттэй нь болсон. Миний хувьд өөрийн хүсч, зорьж байсан амжилтандаа хүрч чадаагүй ч эх орныхоо нэрийг гаргаж, медалийн буухиаг таслалгүй ирсэндээ баяртай байгаа. Хамтарсан бэлтгэлд ороогүй учраас бэлтгэл дутуу байсан. Бусад тамирчид маань ч гэсэн алдаа оноондоо дүгнэлт хийж, дараа дараагийн тэмцээнд сайн оролцох хэрэгтэй. Монгол улсын баг тамирчид дэлхийд шилдэг нь байгаасай гэж би хүсдэг. Үүний тулд би ч гэсэн өөрийн чадах зүйлээ хийх болно. Ер нь Дэлхий боксын холбоо маш их шинэчлэлт хийж байгаа. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд дуулгагүй тоглуулдаг боллоо гэх зэрэг. Казахстан улсад тэмцээнд оролцоход цаг, уур амьсгалын өөрчлөлт багатай учир эх орондоо байгаа мэт дотно байдаг. Казахууд өөрсдөө боксын спортод дуртай ард түмэн, ялангуяа өөрийн нь тамирчинтай таарч тоглоогүй тохиолдолд манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан” хэмээн ярилаа.

5

Тэмцээнийг дэргэдээс нь үзэж ялагдал, ялалтыг тамирчидтайгаа хамт мэдрээд ирсэн ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Энхтүвшин “Тэмцээн зохион байгуулалтын хувьд маш сайн болсон. Гэвч Монгол улс өөрийн гэсэн шүүгчтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс мэдэрлээ. Манай улсын болон зарим орны тамирчдын оноог дарж байсныг тэмцээнийг үзсэн хүмүүс ажигласан байх. Дараагийн олимп, дэлхийн аваргын тэмцээн болоход манай улс шүүгчтэй болох хэрэгтэй байна” гэдгийг дэд сайдад уламжилсан.

6

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал “Энэ тамирчинг ямар зүйл давж очоод тэмцээнд хэрхэн оролцсоныг Монголчууд мэдэж байгаа. Энэ удаагийн ДАШТ бидэнд сургамж өгсөн, олон онцлогтой тэмцээн боллоо. Нэгэнт энэ салбарыг хариуцсан яамтай болсны хувьд, энэ спортод ач холбогдол өгч, шигшээ багийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна тамирчдын бэлтгэл сургуулилт болон сэтгэлзүйг бэлтгэх тал дээр спортын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана. Цаашид олон улсын чанартай тэмцээн уралдаанд эмч, сэтгэлзүйчийг тамирчидтайгаа хамт оролцуулж байх нь зүйтэй юм. Ялангуяа шигшээ багийн энэ тал дээр анхаарч ажиллана. Бүх зүйлийг холбоо гээд орхиж болохгүй юм байна гэдгийг саяны үйл явдал харуулаа. Бүгд хичээж зүтгэж байж энэ амжилтад хүрч байна. Өнгөрсөн тэмцээнээс бид үүнээс илүү амжилтыг хүлээж байсан, гэхдээ олон улсын тавцанд Монголынхоо нэрийг авч гарч ирсэн нь маш том үйл явдал. Судлаачид монгол хүний физиологийн оргил үеийг 28 наснаасаа эхэлдэг гэж тогтоосон. Таны хувьд ид үедээ явж байна. Бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйдээ сайн анхаар. Дараагийн уралдаан тэмцээнд яамны зүгээс дэмжиж, хамтран ажиллах болно” гэж хэлсэн юм.

Б.Буд

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хүүе:
энэ хамт явсан нөхөр боксын холбооныхонд толгойгоо угаалгаж орхиж. бас шүүгч рүү бурууг тохож. юм ойлгох бологүй бна аа.
2013-11-23
uuka:
zorilgotoi husel temuulel tewcheer hatuujiltai baihad buh zuil saihan shuu mongolchuuda munh erdenedee bayar hurgey bas amjilt arwin bh boltugai gej erooe
2013-11-02
zoshin:
munherdene mash mundag tamirchin ,ene tamirchnig ard tvmen n ih demjdg,hvndetgd,ulsaas hvndetgel vzvvlh heregtei.ih daruuhan,saihan tamurchun .
2013-11-01
Aagii:
Ene Hynii bagsh ni monhjargal gej sain bagsh baisan.ter maan taliigaach bolson. Boksiin huuchin yeiihen bol shaal tenegyyd.hyyhen shig hov yatina.hogiin iumnuud.harin zaluuchuud ni yamar ium bol. Teneg ah nariig bitgii duuraigaarai
2013-11-01
çî÷èí:
Àãóó àãóó. ¯íýõýýð áàõàðõìààð çàëóó ø¿¿. ìºíõ-Ýðäýíèéãýý Îëèìïèéí àâàãà áîëîõ ýí¿¿õýíä ãýæ ¿ðãýëæ íàéääàã.
2013-10-31
eegii:
eh orniihoo neriig awch garch irsend chini bayar hurgey.tsaashdiin temtseenuuded iluu ih amjilt gargaarai chi chadnaa uragshaa
2013-10-31
zochin:
Munkh - erdenedee amjilt husie. gehdee zaluus shinechlel hiih yostoi shu. Busad uls orni tamirchdiig harahad shine zaluu tamirchdaa gargaj irj baigaa ni haragdsan. Manaih l gej huuchin hevshlees salahgui l baina. uunees iluu amjilt gargahiig uguisgeh argagui shu. Boks bol er zorigiin sport. Manai tamirchnii togloltod shuugchdiin luivar baigaag harj l bailaa. Gehdee l sain togloh ni zuin hereg.
2013-10-31
Mongol:
Munkh Erdene ee, chi bol mongol tymnii baxarxal shyy. Tur zasag shagnalaa xaramgyi ogch axui amidral, tsaashdiinx ni amjiltiin noxtsliig byrdyylex tal deer ilyy anxaarna gej itgej baina.
2013-10-31
bayar hurgie:
Monkh Erdene tamirchind haluun bayar hurgie, amidrald chin az jargal baharhal‘bolgoniig erooe!
2013-10-30
Zochin:
Munkh-Erdene arhi piiv ogt uudaggui biye belddeg tamirchin uchiraas 30 garaad iim hund soriltond iim amjilttai baij chadaj baina. Humuus arhi, piiv, tamhinaas hol baij chadval 50 garaad ch eldev yumnuudiig nokautand oruulj bolno shuu.
2013-10-30
6666:
dacgaljyylagch tamipchn 2pt amjilt xvcii
2013-10-30
mini nvdeep:
toglolt bvpiig vzej bxad shvvgchid bac noo bcan monxepdene shydpaga xodolmopch xvn chanaptai zalyy yam bna xydal xelj xylgai xiicen bich engep deep ni zvvcen mideeliig xapaad baatap boloo ya gej byapalcan chin gabyatiin temdeg bna ene zalyy mongoliin apd tvmni baatap mongol ylciin baatap bolgoj bolox shvvdee yag ni xapmaldag bnaa apd tvmni baatap da az japgal amjilt cain caixaniig xvcii bie bodoj oopiigoo xypstalj yabaapai bokciixon xabchij shaxaxaa boliopoi
2013-10-30
gytamshig:
oo yacan dypgvi xvpmeep yam be ene zalyy dapyy tolob dyy cyltai topcon ni enenii bypyy yamyy tep xodolmopiin baatap gedeg stoloo yanaac ni xapmalaa be xvpel midaal bich yamyy nop ix xodolmop mongoliin nvvp shaipaig gapgaj mongoliig delxiid tamgalj bgaad ni tep aldap xvndiig ni vnleed baatap stoliig ni ogox xepegtei shvvdee
2013-10-30
Bataa:
Chi bol uneheer mongoliin neriig avarch bdag baharhal bolson hun shuu chamd amjilt husie
2013-10-30
Зочин:
У.Мөнх-Эрдэнэ шилдэг тамирчинаас гадна маш шударга залуу юм Бусадтай адил шүүхчээс, энэнээс тэрнээс болж ялагдлаа гэж худлаа ярихгүй юм
2013-10-30
Munkhzul:
Baharhdaj Bn zaluu min .Chi Mongoliin baharhal er zorig shuuuuu
2013-10-30
duvii:
Jinhen uurin hucher er zorigoro yava tuniig mglin ard tumen tur unleh estoi yagad chim chimeegui bna
2013-10-30
сайн байна:
У.Мөнх-Эрдэнийн гаргасан амжилтанд маш их байрлаж байна. Хүн бэрхшээлийг давж байж оргилд хүрнэ. Чамайг хавчиж, чамд атаархсан нөхөд чамайг хурцалсан байж магад. Тэдэнд бүү юм сана. Өөрсдөө ичих цаг ирдэг байхгүй юу. Олимпын аврага болоорой.
2013-10-30
Tuul:
Monherdenedee Mongolchuud bid bayarlah yostoi shuu.Yamar hund shalguur bolon daramtiig dawj setgel sanaanii hund baidald yawsaniig durdah ni zuitei bolow uu.Tor zasag .yam ni ene hunii ulsiihaa ner hundiig orgoj irsen amjiltand ni zowhon bayarlalaa gehees iluutei amidral ahui bolon niigmiin bodit tuslaltsaa uzuuleh ni zuitei shuu
2013-10-30
үнэн юм үнэнээрээ сайхан:
Боксыг холбоо мөнх-Эрдэнийг хавчсан нь үнэн, Мөнх-Эрдэнэ ард түмэндээ хандсан нь үнэн, Мөнх-Эрдэнэ медаль авна гэсэн нь үнэн, амалснаа биелүүлсэн нь үнэн
2013-10-30
Zochin:
Holbooniihun haana yavna. Ajlaa hiigeech ee. Neg l ih tom yarsan uls baih yum.
2013-10-30
ээгий:
ингээд л болоо юу. Тэр боксын холбооны удирдлагыг солиоч. Мөнхэрдэнийг яаж хавчиж зовоож байж явууллаа. Өөр урмын тэтгэх шагнал байхгүй юу. дургүй хүрчлэ
2013-10-30
Amjilt:
Amjilt huseye mongoliin nert zaluuda
2013-10-30
ded saidad:
huue mahan tumengerelee!!!! Ene tamirching gej heldgyi yum mahaa! Ymar huiten haritsdag zivda vee
2013-10-30