Олон улсын стандартад нийцсэн “ТҮЦ”-тэй болно

Тэгвэл өнөөдөр “Киг” гэх компаниас нийслэлд шинээр стандартын шаардлага хангасан “ТҮЦ” оруулж ирж буй талаар мэдээлэл хийлээ.
Тус мухлагийг “Киг” компани БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт захиалан хийлгэж байгаа аж. Мухлаг нь 18,5 м.кв талбайтай, дотроо 00, амрах өрөө, хүнсний болон сонин хэвлэл борлуулах хоёр төрлийн зориулалттай юм байна. Нэг бүрийн үнэ нь 25 сая 950 мянган төгрөг.
Энэ талаар тус компанийн захирал Д.Мөнхбат “Манай компанийг нийслэлийнхэнтэй тохиролцож, хүчээр “ТҮЦ”-үүдийг буулгуулаад өөрийн мухлагийг оруулж ирж байна гэсэн хардлага иргэдийн дунд байна. Энэ бол худлаа зүйл. Тэр битгий хэл бид өнөөдөр шинэ мухлагуудаа байрлуулах зөвшөөрлөө нийслэлээс авч чадаагүй байгаа. Энэхүү мухлаг бол олон улсын стандартад нийцсэн, Бээжин, Москва зэрэг өндөр хөгжилтэй нийслэлүүдэд байдаг. Бид Гуанжоугийн үйлдвэрт захиалахдаа өөрийн орныхоо эрс тэс уур амьсгалд тааруулан хийлгэсэн” гэлээ.
Эхний ээлжид 45 захиалагч 30 гэрээ байгуулан, 30 хувийн урьдчилгаа өгч, мухлагаа авахаар болжээ. Тэд үлдсэн 70 хувийг нь лизингээр гурван жилийн хугацаатай төлөх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ