Манжуур хотын дэд даргыг хүлээн авч уулзав

img

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Улаанбаатар хотноо айлчилж буй БНХАУ-ын Манжуур хотын дэд дарга Яо Жинлинь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Байгаль, цаг агаарын хувьд ойролцоо, дэлхийд нэр нь танигдсан түүхт хоттой хамтран ажиллахад бэлэн бөгөөд соёлын салбарт амжилттай хөгжиж байгаа харилцааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч уулзалтын үеэр онцоллоо. Гурван улсын хилийн ойролцоо учир гурван улсын онцлогийг шингээсэн өвөрмөц онцлогтой Манжуур хот нь 300 мянган хүн амтай. Өнгөрсөн онд өмнөд хөршийн Засгийн газраас эдийн засгийн онцгой бүсээр тогтоож, олон талын боломж, дэмжлэгийг үзүүлэх болжээ. Улаанбаатартай олон жил хамтран ажиллаж буй соёлын салбар төдийгүй бусад салбарт ч хамтын ажиллагаагаа өргжүүлэх сонирхолтойгоо Манжуурын дэд дарга хэлсэн. Мөн өнгөрсөн жилээс аялал жуулчлалын чиглэлээр зохион байгуулсан өвлийн цас, мөсний баяртаа Улаанбаатарын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хятадын тосгодын дарга нартай уулзахаа болиоч тэнэгүүдээ тэр
2011-11-29