
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Дээрх хуулиудын хүрээнд Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай Х.Баттулга сайдын саналыг хэлэлцэж, гишүүд дэмжигдээгүй байна. Уг хуулинд мансууруулах, согтууруулах, болон архи спиртийн бизнес эрхэлдэг, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хувь эзэмшдэг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай тусгасан. Хуулийн төсөлд санал хураалт явуулах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж. Сүхбаатар хуулийн төслийг унасан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ