Мөсөөр урласан сийлбэрийн үзэсгэлэн гарна

img

СУИС-ийн багш Г.Цогбаяр шавь нартайгаа хамтран Монголд анх удаа 42 уран сийлбэрчийн бүтээлээр үзэсгэлэн гаргах гэж байна.

Тус үзэсгэлэн ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Уран зургийн галлерейд гарч, энэ үеэр түүний “Уран сийлбэр” номын нээлт болно. Үзэсгэлэнгээр мод, яс, чулуу, мөс, элс гэх таван төрлийн сийлбэрийн бүтээлийг харуулах юм байна.

Г.Цогбаяр нь Япон улсын Осака хотод болсон Олон улсын модон барималчдын уралдаанд оролцож аварга болсноор тус улсад төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлч болжээ

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэрэнханд:
номын нээлтэнд оролцсон. чиний гарын шавь нарыг хараад үнэхээр их бахархаж, хийсэн бүтээлүүдий нь үзээд сэтгэл их догдолж байлаа. ангийн анддаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. чиний шавь нар дотор дуучин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт бүх насныхан байгаа нь гайхалтай сайхан санагдаж байлаа. энэ мэргэжил нь хүн голдоггүй өөрөө л дуртай сонирхолтой бол нас хүйс харгалздаггүй бололтой. баяр хүргэе.
2013-11-05
tsoqbadraknariun.:
bayr hurqeye,mundaq bainaa,saihan uran buteel ihiiq hiiqeerei,
2013-11-04