ЗХА-ын эдийн засагт эрчим хүч чухал нөлөөтэй

img

Монголчууд 1990 он хүр­тэл Москвагаас шууд хамааралтай бай­сан. Харин тогтолцоо задарсны да­раа аль нэгэн интеграцчилал, хамт­ралд нэгдэх шаардлагатай болсноор Монгол Улсын гадаад бодлого Зүүн хойд Ази руу чиглэсэн байдаг. Сибирь, Монголын баялаг, Өмнөд Солонгос, Япон, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил зэрэг нь бүс нутгийн хөгжлийг то­дорхойлдог. Гэхдээ БНАСАУ-ын цө­мийн зэвсэглэл зэргээс болоод улс төрийн хувьд нэгдмэл байж чад­даггүй.

Улс төрийн хувьд нэгдмэл байж бүрэн чадахгүй ч бусад салбар хамтарч ажиллахаар Зүүн хойд азийн нийгэмлэгийн байгуулсан байдаг. Харин өчигдөр, өнөөдөр Зүүн хойд азийн Эзийн засгийн форум болж байгаа юм. Бүс нутгийн худалдаа эдийн засгийг тэлэхэд авто болон тээврийг хөгжүүлэх нь чухал. Үүнээс гадна гишүүн орнууд хил гаалийн шалган нэвтрүүлэх ажлыг хялбарчлах нь зүйн хэрэг гэдгийг ярилцаж байна.

Азийн эдийн засаг сэргэж, дэлхийн эдийн засагт жинтэй үүрэг гүйцэтгэх болсон.  Ялангуяа зүүн хойд азийн эдийн засаг үсрэнгүй хөгжиж, цаашдаа ч эрчээ алдахгүй төлөв харагдаж байгаа. харин энэ их хөгжлийг эрчим хүчний салбар дийлэх эсэх нь доторхойгүй байна.

Азийн хөгжлийн банкнаас азийн эдийн засгийн өсөлт энэ хэвээр жилдээ 5 хувийн өсөлттэй байвал 2035 он гэхэд дэлхийн ДНБ-ны 44 хувийг үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа хийж. Харин ази тив 2035 онд дэлхийн эрчим хүчний 50 гаруй хувийг хэрэглэх тооцоо гарч байгаа. Эрчим хүчний энэ их хэрэглээг хаанаас гаргах вэ? Тиймээс эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллаж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийг түлхүү дэмжих юм.

Эрчим хүчний салбар эдийн засагт өндөр өгөөжтэй мөн дээр нь хувийн хэвшлээс хөрөнгө татах боломжтой. Хил дамнасан эрчим хүчний худалдааг бүх нутгийн хувьд дэмжин ажиллахын чухлыг манай талаас онцлоод манай улсын хувьд хятад улсын оролцоогүйгээр дээрх худалдааг хийх бололцоогүй. Тиймээс дэмжин ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulhan:
thnks heregetee medeelel bn
2013-10-31