Гэмтлийг “гэмтээх” хэрэггүй

img

Маш том зүйл их жижиг зүйлээс хамааран унадаг, урууддаг явдал манайд бий болжээ. Хэдэн жилийн өмнө ганц үнэг Монголын нисэх хүчнийг унагаачихаж байсан бол сая ганц даргын томилгоо гэмтлийн гэж бидний нэрлэж заншсан нэг том эмнэлгийг нураах дөхлөө. Болсон хэрэг явдал, боссон эмч нарын тухай хангалттай мэдээлж байсан болохоор эргэн дурсаад яахав.

6

Төгсгөлд дүгнэлт бөөгнүүлье. ГССҮТ-д болсон үйл явдлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрлэснээр “тэмцэл”, “тулаан” гэвэл энэ тулаанд эмч нар ялжээ. Гэхдээ тэд Ц.Энхбаяр гэж хүнийг ялсан уу, сайдыгаа ялсан уу. Салбарынхаа яамыг ялсан уу. Хариулахад бэрх.

6

Монголын эрүүл мэндийн салбарт сэхээрсэн бодлого бас сахилга бат ямар их хэрэгтэй болсныг бол ил цагаан харууллаа. Нэг өрхийн эмч нарын хүрээнд иймэрхүү хэрүүл, хэл ам хийгдсэн бол шууд халлаа, баяртай гэх байсан биз. Гэтэл гэмтэл гэдэг том эмнэлэг “том” барьцаатай байж чадсан тул ийм явдал болсонгүй. Барьцаа нь хэн байв. Хөөрхий эмч нарынхаа гарыг нь харж ёолж шаналах өвчтөнүүд нь байлаа. Хэсэг эмч "зорилго нь зөв бол арга нь ямар ч байсан хамаагүй" гэдэг нэгэн зандалчин хувьсгалчийн үгийг тугаа болгон хэд хоног тэмцлээ. Бидний 180 гаруй эмч ажилчид хаалгаар гараад явлаа, өнөөдөр эцсийн хугацаа шүү, өвчтөнөөр дүүрсэн харанхуй хонгил, мэс заслын хутга зөв барьж чадахгүй “оюутан” эмч нартайгаа  та нар үлдэнэ дээ гэсэн нь үнэндээ бодит сүрдүүлэг байлаа.

6

Гэмтлийн эмнэлэгт 24 настай залуу амь алдлаа гэсэн мэдээ гарлаа. Харамсалтай, яагаад ийм явдал болов. Яахав, шинэ дарга ирээд эмч нарын ажлыг хийлгэхгүй байгаа тул, хагалгаанууд хойшлоод хүний амь энэ мэтээр үрэгдэх нь байна гэсэн тайлбарыг ардаа ил тод зүүгээстэй шантааж мэдээ. Ийм айхтар зүйлийг сөрж нэг даргыг суудалд нь бариад байх зүрхтэй эрүүл мэндийн сайд байх уу. Хагалгааны орон дээр хаяад явчихаж мэдэх эмч нартай болохоо мэдсэн өвчтөнүүд ч айж нөгөө суудлаасаа зуураад буудаггүй дарга Ц.Энхбаярыг “унагаах”ном уншуулж, лам залж, бөө буулгах шахсан байх.

6

“Ер нь бол Баяраа өөрөө ширээнээс унасан” гэдэг шиг Ц.Энхбаяр дарга нь ч тамгаа авангуутаа нэгж салбарын нөлөө бүхий "акул" дарга нарыг оролдож, халж сольж эхэлсэн юм билээ.

7

Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томилсон ба араас нь яаралтай тусламж хариуцсан дэд захирал, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Эмчилгээ, дотоод хяналтын чанарын менежерүүд гээд л дараалан халаа сэлгээ хийж, хуучны тайван орчинг нь үймүүлж эхэлж. Уг нь өөр зүйлээс эхэлсэн бол яах ч байсан юм билээ. Эмч ажилчдынхаа саналыг сонсох өөрийнхөө мөрийн хөтөлбөр, зорилгоо хэлэлцүүлж батлуулах гээд эмнэлэгт нь хэрэгтэй, хойшлуулахгүй хийчих зүйл их л байсан болов уу. Гэтэл багаа бүрдүүлэх буюу халаа сэлгээ хийхээс ажлаа эхлүүлж. Зарим нь аргагүй, цаг үеэ олсон зөв томилгоо сэлгээ байсан байх, зарим нь өөрийн  гэсэн хүнээ хийсэн шударга бус хөнгөдсөн томилгоо ч байсан байх. Ямарч байлаа, олон жил суудалдаа лавхан шигдэж эндээсээ тэтгэвэртээ гарахаар зураг төөргөө хийлгэсэн хурган дарга нарыг оролдож эхэлснээрээ Ц.Энхбаяр гэдэг дарга өөрөө өөр дээрээ гал дуудсан нь үнэн.

6

Эндээс бид юу харж ойлгов. Эмнэлгийн салбарт даргын суудал хүний аминаас дээгүүр тавигдахыг харлаа. Бүхэл бүтэн эмч нарын армитай гэх Монгол улс хамгийн их ачаалалтай, том салбар эмнэлгээ хэдхэн “архаг” чадвартай эмч нарт атгуулж, залуу халаа, залгамж эмч наргүй байгаагаа харууллаа. Муугаар ярихад хэрвээ одоо байгаа хэдэн алтан гарт эмч нь онгоцонд бөөнөөрөө суун нисэж яваад осолдчихвол ганц онгоц, манай эрүүл мэндийн салбарыг сөнөөчихөж мэдэхээр байгааг санууллаа.

6

Эрүүл мэндийн салбар нэгждээ албан тушаалын хийрхэл амбиц гэдэгт гүнзгий идэгдсэн байгаагаа бас харууллаа. Эмч нар өвчтөнөө аварч хамгаалдаг, бас хэрэгцээ гарвал барьцаалчихаж болох нь гэдгийг бусад эмч нартаа ухаарууллаа. Хаана ч хамаагүй, төрийн өмч эргэлдсэн аль ч салбарт даргын суудал ямар их үнэтэй, тэмцлийн талбар болсныг яруу тод харууллаа.

6

ГССҮТ-ийн асуудал үүгээр хэсэг намжиж байх шиг байна. Гэхдээ асуулт үлдсэн. Хаана байна, тэр амьдралынхаа 10 жилийг эмч болоход зориулж, ангаахад амьдралаа өгдөг мянган мянган төгсөгч, тангараг өргөсөн залуу эмч нар. Тэд эмч болж чадахгүй байна уу, тэдэнд зайгаа тавьж өгөхдөө томчууд нь дургүй байна уу.

6

Одоо эмч нараараа хамгаалуулж үлдсэн дарга нар эргээд эмч нарынхаа барьцаанд орсон, үг хэлж шаардлага тавьж чадахгүй. Гэтэл дараагийн дарга нь үүнийг яаж засах уу?

6

Тодорхой. Юу ч болсон эвлэрээд, нүдээ аниад “дарга”-аа хийх нь зөв. Тэгэхгүй болбол!!! ... Ц.Энхбаяр яалаа.... Гэмтлийн эмнэлэг том гэмтжээ.

6

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өвчтөнийн зовлонгоор хувьдаа бизнес хийж байгаа хэсэг эмч нарын үйл ажиллагаа л биз дээ. тэр дарга хэн байх нь хамаагүй, урдахь ажлаа л уг сайн хийж байх ёстой, гэтэл хуучин тогтсон бизнес нь нурах болохоор үхэх шахаад ажил хаялт энээ тэрээ гээд бусдыгаа уруу татаад, тэгээд ч бусад нь өөрийн толгойгүй хүмүүс байхийн. Энхбаяр дарга нь үнэхээр дайчин бүсгүй юм, энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулж, буйлхайнуудыг нь ил гаргуулах хэрэгтэй. энэ чинь л шинэчлэл биз дээ.
2013-11-01
иргэн би :
авилга сүлжээ л гээд байна энэ чинь бүх эмнэлгийн газар л байдаг шүү дээ ер нь улсын эмнэлэгт ажиллаж байгаа хувийн эмнэлэгтэй эмч нарыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй тэд нар л өвчтөнгүүдийг толгойг нь эргүүлж, улсын эмнэлгээс хулгай хийж байгаа шүү дээ. Гэмтлийн эмнэлэгийн 6 давхарын Баатаржав эмч хувийн эмнэлэгээ улсынхтай хольж хутгаад л мөнгөжиж байна энэ мэтийн улсуудаас болж хамт олон муу нэр зүүх ёсгүйэ
2013-11-01
зочин:
Яг онож бичсэн тойм байна. Зарим хэвлэл мэдээлэл захиалгатай гэмээр юм бичээд байсан. Сэтгүүлчид минээ олон талын байр сууринаас нэг харж олигтой юм бичиж байяа. Тэгээд бас мөнгөнд нүдээ уяулчихсан байхаар чинь нийгэм, ард түмэн чинь яаж хөгжих юм бэ. ЯЫдаж олж идсэн мөнгө чинь зөв зүйлдээ зарцуулагдаж чадахгүй л байгаа байх.
2013-11-01
Uneniig uguulegch:
Yag unen dugnesen bna. Gemtliin emch nar odoo bolio boli. Bugd avilgald idegdeed bur surtsan. Udval said zuv alham hiisen ch Enjhbayar n buruu alhamaas ehelchij. Avilgal avch hudluud bur surtsan emch nariig zailuulsan n dr shdee
2013-11-01
bold:
ene yil yavdal xenees bolood bnaa gevel munkhbat otgongerel 2toi salshgyi xolbootoi shyy ard n ter 2 bga
2013-11-01
zochin:
Yor n bol buh humuus l unenii ortoi yum bichsen gj bodoj bn. Gehde deedchuud n zov udirdan zohion bguulaaguitei l holbootoi. Gants gemtel ch bish busad emneleguud mongo avaad bdgiin bol buh emnelgiin uilchilgeend hansh togtoogood irgen todorhoi huvii n tolj uldseniig n uls toldog tolbortei bolgoh heregtei. Ingej gemee n hun ovdohoosoo omno uridchilan sergiilj uzuuldeg, ovdson ch tsag aldahgui oort n ch ter oroold ch ter heregtei. Ard tumen eruul mendiin daatgalaar unegui gesen ugend setgel taivshirch oorsoddo ch oligtoi anhaarahgui bolovsrol nimgen bn. Buh yum tolbortei bolno geheer yaduu hun diilheergui unetei bh albagui shuu de. Gol n eruul mendee muudhaas n omno archildag bolhod tulhets ogoglh bh l gej bodoj bn
2013-11-01
Ard tumen:
Ard tumen mini zaaval iim baliar bas zavaan emch nart uzuulj mungu tuluh albuu uuruu uurtuu archaatai bolgoomjtoi baival hench gemtehgui shdee za yahav gemtel avchul gadagshaa undue uneer emchluulee hyatad ch yumuu
2013-11-01
зочин:
эмч нарын буруу урьдах ажлаа л сайн хийгээчээ
2013-11-01
иргэн би:
Гэмтлийн эмнэлгийнхэн ард түмэнд үнэн царайгаа мөн харууллаадаа очиж очиж шинэ томилогдсон захиралтайгаа ажиллаж чадахгүй гээд нэг нэгнийгээ аялдан дагаж бусармаг хэсэг нь албан хүчээр халагдах өргөдөл ажилчдаа дарамталан өгүүлсэн үнэхээр эмч хүнд байх ёсгүй новшийн арчаагүй эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнийг боосон хэлэх ч үг олдохгүй байнадаа . Одоо та нарт хэнч итгэхгүй та нар хагарталаан баяжсан бүгд үнэтэй машин унаж ард түмний зовлонгоор хөрөнгөжсөн үзлэг нь,хагалгаа үзүүлсэн тусламж болгондоо өндөр үнэ хэлдэг аваад сурчихсан мангасууд шдээ авдаг хэдэн бохир аргын мөнгө албан тушаал амьдралын баталгаанаасаа хагацчих вии гэж дэлбэртэлээ эсэргүүцэвээ та нар ялаагүй Харин тэр эмэгтэй захирал үнэхээр энэ олон араатны дунд хүчирхэг харагдсан шүү
2013-11-01
Zochin:
Ene baidliig haraad jiriin irgen bi yu ge jdugnej baina geheer tend baigaa emch nar suvilagchdiin suljeeg hendsen tul iim baidal uussen baina Teheer odoo ter olon jil bolson emch nariig ny buren soli, zaluu bolosroltoi emch nariig tavih heregtei baina.Eruul mendiin daatgal chin busad orond uilchildeg daatgaliin system shig baikh heregtei bolj baina,emchilgeeniizardal daatgalaas telegdej emch nar tendeesee tsalin uramshuulaa avdag bol ene avilgaliin suljee arilah baikh.Odoogiin ene yadmag togtoltsoond hamgiinmuu tsalintai emch suvilagchid munge oldog eh uusveree aldahguin tuld uhehees butsahgui boljee.
2013-10-31
zochin:
eruul mendiin salbar tolbortei bolbol ta nar yah ve tegj baij shaardalga tabidag yum za
2013-10-31
зочин:
эмчийн ёс зүй, тангараг зөрчсөн зарим эмч нарын эрхийг хасах хрэгтэй
2013-10-31
Иргэн:
Энэ эмнэлэг томилогдсон даргыг голдог тийм сайн эмнэлэг гэж үү тэр байр савны байж байгааг ард түмэн мэднэ хуучирч муудсан бохир заваан газар байдаг ш дээ залуу эмч нарыг одооний туршлагтай гээд байгаа тэр архаг эмч нарын оронд тавих хэрэгтэй Удвал сайдаа наад Энхбаяр гэдэг хүнийг томилихоо болиод архаг бугшин эдээ бээр мэт архаг эмч нэарыг ч халах хэрэгтэй
2013-10-31
irgen:
2-р эмнэлгийн орлогч дарга Байгал яаж тийм том тушаалд очсон бэ? Мэдлэг муутай. Хоёр нүүртэй. Дарга нарт доль. Муухай ааштай. Жирийн хүмүүсийг тоож харахгүй.
2013-10-31
irgen :
tiimees oorsdoo uhamsartai baij hun buruutgahaa boli
2013-10-31
irgen :
ta nar gemtliin huleen abahaar irj bga humuusiin 90% in shahuu sogtuu humuus bdgiig medeh uu ircheed orilj charlaj ter ch baitugai emch subilagch nariig zodoj bhad hen ch anhaardaggui shdee zobj zobj ajlaad 434000tog tuuneesee tatvart hediig in ogood araihiij neg zobj 400000 togrog sardaa hurgeh gj zobdgiig medehgui shdee
2013-10-31
irgen :
ta nar gemtliin huleen abahaar irj bga humuusiin 90% in shahuu sogtuu humuus bdgiig medeh uu ircheed orilj charlaj ter ch baitugai emch subilagch nariig zodoj bhad hen ch anhaardaggui shdee zobj zobj ajlaad 434000tog tuuneesee tatvart hediig in ogood araihiij neg zobj 400000 togrog sardaa hurgeh gj zobdgiig medehgui shdee
2013-10-31
irgen :
ta nar gemtliin huleen abahaar irj bga humuusiin 90% in shahuu sogtuu humuus bdgiig medeh uu ircheed orilj charlaj ter ch baitugai emch subilagch nariig zodoj bhad hen ch anhaardaggui shdee zobj zobj ajlaad 434000tog tuuneesee tatvart hediig in ogood araihiij neg zobj 400000 togrog sardaa hurgeh gj zobdgiig medehgui shdee
2013-10-31
fgaj:
huniiZOVLONGOOR BIZNES HIIDEG DAVARSAN EMCH NARIIG BUGDIIG GAL UGEECH GEJ BAYNGOL DUURGIIN UNDER NASTNII ZUVLELEES SHAARDAJ BAINA
2013-10-31
Nomu:
Emch nariigaa muulaal baihiin ovdood irheeree muulsan mortloo yvaad l ochno er n tegeed emch nar mungu avahgui baihiin argagui shuu dee tsalin n hed bilee teghed ter huuliihan yu hiisen gej 3,5 as 5 say iin tsalin avdag bna aa shudraga bus bna sh dee!!!
2013-10-31
Туяа:
Гэмтэлийн толгой эмч нар болон удирдлагын хооронд үүссэн авилгын сүлжээгээ та нар маш сайн хамгаалж чадлаа. Энэ эмнэлгийг АТГ анхааралдаа авах хэрэгтэй бүх удирдлагыг солихгүй л бол олон жил бугшсан мөнгөний ажил арилахгүй шүү. Эмч сувилагч дарга хэн ч байсан ажлаа сайн хийвэл боллоо юм бишүү. Хүний амиар дэнчин тавидаг эмч нарт хариуцлага тооцох хэрэгтэй
2013-10-31
zochin:
Zahialgaar bichsen medee shiv. Nugee sumt bayrhuu bichee yu? kkk
2013-10-31
ганаа:
гэмтэлийн эмч нар архичид мөнгө нэхдэг улсууд муухай эмч нар
2013-10-31
Bnjjjjj:
Tevdsen ued hetsuu shu. Emch nariig oilgoj bnoo. Yalanguya gemtel hetsuu urevdmeer... Tomilgoog medkuum daa
2013-10-31
ЗУДНААР НОХОЙ ЗОВЛОНГООР ЭМЧ НАР хаха аймар шаасан:
ЗУДНААР НОХОЙ ЗОВЛОНГООР ЭМЧ НАР ТАРГАЛАХ БОЛООГҮЙ ЭЭ бичсэн нь: /183.81.169.22/2013/10/31 15:58:43ҮГЭН ДОТОР ҮГ,ҮХЭР ДОТОР ГИВААН ГЭЖ УДВАЛ ТА НАРТ ТИЙМ АМАРХАН БУУЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ. ГЭМТЛИЙН ЭМЧ СУВИЛАГЧДЫН БОССОН АСУУДАЛ НЬ ЭНХБАЯРТАА БИШ ҮҮРЭЭ ЭВДҮҮЛХЭЭС АЙСАН ШОРГООЛЖ ШИГ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН АРХАГШСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЙГАА ЮМ БИШҮҮ.АТГ-ЫН ШАЛГАЛТААР 90 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРСНӨӨ ДУР МЭДЭН ҮНЭ ТАРИФ ТОГТООН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨВЧТӨНҮҮДЭЭС АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН .ЕР НЬ ХУЙГААР НЬ ӨӨРЧЛӨХӨӨР ЮМ БИЛЭЭ ГЭЖ АРД ОЛОНД ХАРАГДСАН. Энэ хүний үг аймар оновчтой санагдлаа.
2013-10-31
иргэн :
эрүүүл мэндийн салбарт сонгон шалгаруулалт эрс шинэчлэлийн бодлого үгүйлэгдэж байнаэрүүл мэндийн яам мөнгөний хойноос гүйдэг гэмтэлийн эмч нарын халаад өгөх ёстой
2013-10-31
Meme:
Bi emch bish, gehdee emchiin garaar ordoggui neg hun baidaggui bh. Emch nariin avarsan ni alsnaasaa olon gedegt ergelzeh yum alga. Emch nariig harluulj harhaasaa iluu oilgoh gej orold doo. Darga hen bh ni hamaagui l geh yum, hamgiin ih hamaatain bish u. Mongold emch nariin tsalin hangamj yamar baidag bilee. Oligoihon dargati bol hamt olnoo devjuuleed ahui amidraliig ni uud ni tataad avaad yavna shuu de.
2013-10-31
зочин:
Ер нь улс төрчид ирэнгүүтээ мэргэжлийн байгууллагаар шууд оролдож эхлэхээ болих хэрэгтэйш дээ. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүн л удирддаг байхгүй юу даа. Яс юман дээрээ тэнд байгаа удирдлагаас тухайн байгууллага, хамт олны амжилт, ажил амьдралын хувь заяа ихээхэн хамаардаг юм шүү дээ. Муу удирдагч бол сараад л дуусгадаг юм. Миний бие насаараа төрийн байгууллагад ажиллаж олон ч дарга, цэргийн нүүр үзсэн хүн дээ хөө. Энэ нөхцөлд эмч ажилчдыг буруутгах аргагүй юм. Тэд чинь ажлаа цалгардуулахгүйгээр тэмцэл хийж, зөв шаардлага тавьцгаасан шүү.
2013-10-31
Zochin:
Gemtelpiinxen bayarlalaa. Bid nart yadaj ug xelex erx baigaal yum baina. Odoo Enxbayariin gex Uvchtei Udval avgaigaas saliya Ta nar shuu.
2013-10-31
Мангас:
Монголын хамгийн муухай юм юу вэ? гээд үзэгдлийн хувьд бодлоо. Хүний зовлон бэрхшээл дээр хүсэл мөрөөдөл дээр дөрөөлж ашиг хийгчид хамгийн хүйтэн сэтгэлтэй. Монгол ийм хүйтэн сэтгэлтний бүхэл бүтэн арми буй болсон. Энд Хууль схиулагчид гааль татвар лиценз газрынхан эмч нар орно. Хүн чанараа бүрэн гээсэн этгээдүүд хэдэн зуу мянгаар тоологдоно.
2013-10-31
Гэмтлийн эмч нарт :
ЭНЭ ЕРТӨНЦӨД ХОВОРХОН ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН ХҮМҮҮС АРАЙ Л ЭВГҮЙ БАЙНА ДААВ ТА НАРЫН МӨНГӨ ЦАЛИНГ НЭМҮҮЛХИЙГ АРД БИД ДЭМЖИНЭ ШҮҮДЭЭ ШУНАЛ ЧИНЬ ХЭТ ИХДЭЭД МУУХАЙ ХАРАГДААД БАЙНА ДАА ............................
2013-10-31
Irgen:
Хүний зовлонгоор таргалдаг эмч мафийн сүлжээ гэж. Энхбаяраас бүр хатуу доль үзсэн дарга тавь. Дарга нь эмч байх албагүй менежер байхад болно. Тэгээд тэр том толгойнуудыг нь тайрч хаявал таарна.
2013-10-31
зочин:
арай буруу талаас нь бичсэн бна Өвчтөнөө барьцаалах гэх шиг арай л муугаар бодож дээ Харин улс төрчид эмнэлгийн ажлаар тоглохоо болих хэрэгтэй
2013-10-31
ЗУДНААР НОХОЙ ЗОВЛОНГООР ЭМЧ НАР ТАРГАЛАХ БОЛООГҮЙ ЭЭ:
ҮГЭН ДОТОР ҮГ,ҮХЭР ДОТОР ГИВААН ГЭЖ УДВАЛ ТА НАРТ ТИЙМ АМАРХАН БУУЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ. ГЭМТЛИЙН ЭМЧ СУВИЛАГЧДЫН БОССОН АСУУДАЛ НЬ ЭНХБАЯРТАА БИШ ҮҮРЭЭ ЭВДҮҮЛХЭЭС АЙСАН ШОРГООЛЖ ШИГ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН АРХАГШСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЙГАА ЮМ БИШҮҮ.АТГ-ЫН ШАЛГАЛТААР 90 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРСНӨӨ ДУР МЭДЭН ҮНЭ ТАРИФ ТОГТООН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨВЧТӨНҮҮДЭЭС АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН .ЕР НЬ ХУЙГААР НЬ ӨӨРЧЛӨХӨӨР ЮМ БИЛЭЭ ГЭЖ АРД ОЛОНД ХАРАГДСАН.
2013-10-31
окула:
Улсын зардалаар нарийн мэргэжил эзэмшчээд эргээд ард түмнээ мэргэжлээрээ боож байгаа эмч нарыг бодохоор хэцүү байна. мэс засалчид шууд мөнгө нэхдэг л болсон байна лээ шдээ,хагалгаанд орсон бүх эмч,сувилагчид мөнгө өгч байгаагүй хүн байна уу 3 эмнлэлэг зүрхнийх бол бас бид л байна гэсэн шиг шууд ханшаа хэлээд л нэрсээ өгчихдөг нэг бодлын амар юм байна лээ. Тэгээд улс төлбөргүй эмчилдэг гэдэг. бүх эмнэлгийн ойролцоо хагалгаанд ороход шаардлагатай юм нь хувийн аптект нь байдаг. нэг бодлын хаачихаа мэдэхгүй сандарч байгаа өвчтөний ар гэрт амар мэт боловч үнэндээ өвдсөний төлөө шанг авч байгаа ч юм шиг болдог шүү. чадалтай нь ингэж мэргэжлээрээ боогоод байна уу. зрөнхийдөө чадвар суларч байна. 1 өвчтөнг хяналтанд аваад эрүүлжүүлж хянаж байгаа юм алга . үнэхээр амьд явах хэцүү байна даа, азаар л амьд явж байна монголчууд сайд аа
2013-10-31
ЗУДНААР НОХОЙ ЗОВЛОНГООР ЭМЧ ТАРГАЛДАГ БОЛОХ БОЛООГҮЙ ЭЭ:
ҮГЭН ДОТОР ҮГ,ҮХЭР ДОТОР ГИВААН ГЭЖ УДВАЛ ТА НАРТ ТИЙМ АМАРХАН БУУЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ. АСУУДАЛ НЬ ГЭМТЛИЙН ЭМЧ СУВИЛАГЧДЫН БОССОН АСУУДАЛ НЬ ЭНХБАЯРТАА БИШ ҮҮРЭЭ ЭВДҮҮЛХЭЭС АЙСАН ШОРГООЛЖ ШИГ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН АРХАГШСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЙГАА ЮМ БИШҮҮ.АТГ-ЫН ШАЛГАЛТААР 90 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРСНӨӨ ДУР МЭДЭН ҮНЭ ТАРИФ ТОГТООН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨВЧТӨНҮҮДЭЭС АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН .ЕР НЬ ХУЙГААР НЬ ӨӨРЧЛӨХӨӨР ЮМ БИЛЭЭ ГЭЖ АРД ОЛОНД ХАРАГДСАН ШҮҮ.
2013-10-31
ЗӨВ ЗӨВ ТАЛААС НЬ ХАРЖЭЭ:
Гэмтлийн эмнэлэг уугаасаа тийм. Хүүхдийн гэмтлийн Бүлтэн эмч байна. Заавал мөнгө авна гээд л үзнэ шүү дээ. Аль хэдийн тэтгэвэрт гарах болчихоод байхаад гардаггүй. Мөнгө өгөхөөр хэдхэн байвал Би наадхаар чинь яадгийн гэж хэлнэ. Манай хүүг эмчлэх гэж бөөн л юм болж байсан даг. Муусайн энэ хөгшин хамгийн гол нь хүнд суртал ихтэй эмч нарийг халах хэрэгтэй шүү. Дараагийн даргад хэлхэд албан тушаалыг халж биш ахиулж халдаг юм ш дээ.
2013-10-31
үйлчлүүлэгч:
Гэмтэлийн эмнэлгийн эмч ажилчид болиочээ. Та бүхэнд ичих нүүр алга уув Ард иргэдийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Дарга хэн ч байсан болно. Юугийн нь дургүйцээд байгаа юм бэ. Сувилагч нар юу вэ. Та нарыг алдаа гаргахад эмч нар чинь хамгаалдаг уу. Хохь чинь гээд арьсаа хамгаалаад шоронд явуулж байсан түүх байгаа биз дээ. Сайд ажлаа хийгээд даргаа томиллоо боллоо. ажиллахгүй бол та нар хохирч, ар гэрт нь олн тулгамдсан асуудал нэмэгдэх болно. Тэндүү хойрго өнгө мөнгөний хойноос үхэн хатан гүйж үйлчилдэг шүү дээ. Үйлчлүүлэгч бүр мэднэ. Цэвэрлэгээ муу, хумсныхаа завсар хиртэй сувилагч хүртэл байдаг.
2013-10-31
Irgen:
BUH HUDALDAGDSAN HUURMAG HUDALCH NIIGMIIN SHAAR BOLSON SETGUULCHDED UDAHGUI MUU ZUIL HIISNIIHEE HORIIG AMSAH L BOLNO TA NAR>>>> Xaxaxa ene setguulchid ali mungutei, alban tushaaltan, albatuudiin tald orj zahialgaar iim yum niitlehee bolimoor yumaa arai l dendlee. Mongold unen yum gej alga buh erh medeltenguuded hudaldagdsan heden hudalch setguulchid tarhi ugaagsad l bh shiv dee. Setguulchid bas tangarag urguud hudal medeelel tsatsaj ard tumniig turhirsniihaa hariud huuliin hariutslaga huleedeg bolmoor yum... Niigmiig denduu hudlaa medeelleer budaj uimuulj bhaa bolimoor yum. Hudlaa hudaldagdsaniih n bas humuusiig gutgesniih n hor n garaasai.....
2013-10-31
Зочин:
Хүмүүсийн хэлсэнийг яг зөв тоймлосон байна. Удвал сайд одоо тэр шинэ захирлыг маш зөв хүн тавихад анхаарах хэрэгтэй. Гэмтлийн эмнэлэгийн бугшсан бээрийг шахах хэрэгтэй. Халагдаж гараад хувийн эмнэлэг байгуулах эмч нарт хүмүүс үзүүлэхгүй байх хэрэгтэй. Залуу чадварлаг эмч нарыг богино хугацаанд дадлагажуулж, сургах шаардлага байна. Нэртэй эмчийн хүүхдүүд зөвхөн өмчилдөг местийг бүх эмчид нээлттэй болговол бас нэг гарц нээгдэнэ. Сайн эмчийн сайн эмч хүүхэд байдаг ч бас тэр нэрээр дулдуйдсан мөнгө хөөгчид бас зөндөө шүү дээ тээ
2013-10-31