Эгч дүүсийн бүтээсэн “Хөлтрөг”

Энэхүү кино нь эх үрийн хайр, хүүхэд бол бурханаас өгсөн бэлэг юм, үүнийг хайрлах нь хүний чухал үүрэг. Мөн өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдааныхаа үйлийн үрийг Замилан өөрийн биеэр амсаж байгааг 24 цагийн дотор өрнөж байгаа үйл явдлаар харуулдаг байна.
Тус киноны гол болон туслах дүрийг МУСТА Н.Ялалт, О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь Р.Баттогтох, МУСТА С.Болормаа зэрэг жүжигчид бүтээсэн бол “Татар” хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай хамтран дууг нь амилуулжээ.
Харин тус киноны зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичсэн, гэрэл нь зөвхөн дэнлүүний гэрлээр шийдэгдсэн зэрэг онцлогтой аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ