“Миний дуунууд” 15 дахь жилдээ эгшиглэнэ

Тус тоглолт нь 15 жилийн ой гэдэг утгаараа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, тоглолтын бэлтгэлээ ажлаа хангажээ.
Тоглолтод Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан болон Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Камертон” хамтлаг, УДБЭЧ-ын бүжигчид, ЦДБЭЧ-ын бүжигчид зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөн барих юм.
Бүх уран бүтээлчид өдөр бүрийн тоглолтод оролцох учир үзэгчид гурван өдрийн алинд нь ч тоглолтыг үзэх боломжтой юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ