З.Хосбаяр жүдогоос мөнгөн медаль хүртжээ
Энэ сарын 26-30-ны өдрүүдэд Малайзын Куалалумпурт болсон Азийн хараагүйчүүдийн жүдо бөхийн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин З.Хосбаяр болон түүний багш Б.Нарантуяа нарыг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тус тэмцээн нь 20 хүртэлх насны ангилалтай, манай улсаас хоёр тамирчин оролцжээ. Гэвч тамирчин Э.Даваадавгын хувьд 20 нас 5 сартай гэсэн шалтгаанаар хасагдаж, З.Хосбаяр 66 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрээр улсын аваргын хүрэл медальтай тамирчин аж. Энэхүү тэмцээнд зооны аваргын төлөөх барилдаан хүнд байсан. Вазари үнэлгээ алдаад их сандарсан ч багш маань сайн зөвөлгөө өгсний үр дүнд ялсан хэмээн З.Хосбаяр нь мордох, хөл тавих мэхэндээ сайн учир энэ тал дээр түлхүү ажилласан. Энэ төрөлд манай улсын тамирчид илүү амжилт гаргах боломжтой гэдгийг түүний дасгалжуулагч нь хэлж байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ