Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болголоо

img

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хөндлөнгийн нөлөөнөөс ангид, шударга, ил тод, нээлттэй байлгах зорилгоор 2011 оны аравдугаар сарын 21 -ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр авсан.  Цаашдаа орон нутагт зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр энэ шалгалтыг цахимаар авахаар төлөвлөж байгаа тул аймгууд дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга нарт Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 992 дугаар тоот албан бичгээр үүрэг өгөв. Төрийн албаны зөвлөл төрийн албаны мэргэшлийн шалгалтыг аль болох хөндлөнгийн нөлөөнөөс ангид, шударга, ил тод, нээлттэй байдлаар авах зорилт тавьж, энэ чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа билээ.Үүний дараагийн шатанд мэргэшлийн шалгалтыг тусгайлан бэлтгэж шалгасан програмыг ашиглан цахим хэлбэрт шилжүүлж байна.Ийм шалгалтыг Нийслэлд авч эхэлсэн бөгөөд зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр орон нутагт явуулах мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авахаар төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ