“Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн гарна
“Үлэг гүрвэл- Дүрслэх урлаг” үзэсгэлэн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдэх гэж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл" төслийн багийнхан Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Энэ ажлынхаа хүрээнд үлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулсан.
Уг сургалтаас төрөн гарсан палео-уран бүтээлчид ийнхүү уран бүтээлээ дэлгэн үзүүлэх гэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ