Нано технологийн стандартчиллын техникийн хороог шинээр байгуулахаар боллоо
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурлаар Нано технологийн стандартчиллын техникийн хороог шинээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэж гишүүд нь санал нэгтэйгээр баталжээ. Нанотехнологийн техникийн хороо шинээр байгуулах үндэслэл, ач холбогдлыг хүргэхэд Нано технологи нь 1 Нм-ээс 100 Нм хүртэлх хэмжээсийн хооронд хэрэглэх ба физик, химийн үл хөдлөх салбарын үзэгдэл дээр тулгуурласан шинжлэх ухааны шинэ салбар юм. Үүний үр дүнд өвөрмөц бүтээгдэхүүний ерөнхий онцлог шинж чанарыг гаргаж ирдэг байна. Нанотехнологи нь хорин нэгдүгээр зууны эдийн засаг, шинэ техник, технологийн хувьд шинэчлэлтийг бүрэн хэрэгжүүлж байгаа салбар юм. Нанотехнологи нь улс орны нийгмийн байдалд ач холбогдол ихээхэн өгч байдаг. Нанотехнологоор хийсэн бүтээгдэхүүнээр байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрдслийн харилцан үйлчлэлийн мэдэгдэхүйц зүйлийг орлуулан хийдгийг нано шинжлэх ухааны мэдлэг багатайгаас нано материалын үр ашгийг сайн мэдэхгүй байдаг. Олон улсын стандартчиллын үйл ажиллагаа нь нанотехнологийн чадавхийг бүрэн дүүрэн ашиглах, шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд нанотехнологийг аюулгүй байдал талаас нь нийгэмд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа талаар ТХ-ны нарийн бичгийн дарга О.Доржханд хэлж байна. Олон улс (ISO)-ын Нано технологийн стандартчилал нь үндсэн 4 ангилалд хуваагдаж үйл ажиллагаа явуулж байна. 1. нэр томьёо ба тодорхойлолтын стандарт; 2. хэмжилзүй ба шинж чанарын стандарт; 3. Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны стандарт; 4. Тусгай материалын стандарт Нано технологийн техникийн хороо нь Монгол улсын үндэсний стандартчиллын 32 дахь техникийн хорооны бүтцэд орсноор олон улсын болон бүс нутгийн стандартыг үндэсний болгох, үндэсний стандартыг бий болгох, нано технологийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ