Байгаль хамгаалагчдын ажлыг дүгнэлээ
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа сургалт зохион байгуулж, байгаль хамгаалагчдынхаа ажлыг дүгнэлээ. Сургалтад хамгаалалтын захиргааны дарга, 4 мэргэжилтэн, 18 байгаль хамгаалагч оролцов. Энэ үеэр байгаль хамгаалагчид 2011 оны ажлын тайлан хэлэлцүүлж, үр дүнгийн гэрээний биелэлтийг тооцож, 2012 оны ажлын төлөвлөгөө батлууллаа. 2011 оны ажлын үзүүлэлтээрээ: 1-р байрт М.Баярсайхан /Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч/2-р байрт Ц.Жаргалсайхан /Хан-Хөхий нурууны БЦГ-ын байгаль хамгаалагч/, 3-р байрт Б.Ганбат /Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч/ нар тус тус эзэлж хамт олноо хошуулчиллаа гэж Увс нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ