Улаанбаатар хотын нүүрсхүчлийн хийн ул мөрийг тооцох ажлыг эхлүүлнэ

img

БОАЖЯ-ны XI сарын IV долоо хоногийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэе.

* Байгаль орчны мастер төлөвлөгөөний төслөөр Байнгын хорооны зөвлөхүүдтэй хамтран санал бэлтгэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр тарааж, 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн гэрээнд орон нутгаас санал авав.

* Сайдын зөвлөлийн хуралдаанаар 205 зүйл ашигт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний төсөл, ховор амьтны жагсаалт, ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

* Байгаль орчны төлөв байдлын 2008-2010 оны тайланг хэвлүүлэх гэрээ байгуулж, хуш модны самрын ашиглалтын журам, холбогдох тушаалын төслийг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

* Байгалийн баялаг ашигласны төлбөрийн хуулийн төсөлд яамдаас санал авахаар хүргүүлэв.

* Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний чиглэлээр эрх авсан ААН байгууллагуудад хийх аттестачлалын ажил 50 хувийн явцтай байна.

* Усны нэгдсэн менежментийн төслийн үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний дүнг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

* Рамсар, Боннын конвенцийн тайланд ХШҮ хийж эхлэв.

* Онон голын сав газарт ядуурлыг бууруулах төслийн удирдах зөвлөлийн V хурлыг Хэнтий аймгийн Биндэр суманд хийж, ОБЗ, ЖДҮ, нөхөрлөлийг дэмжих журам баталлаа.

* Аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцох аргачлал, Аялал жуулчлалын цогцолборын стандартын төсөл батлуулахад бэлэн болгож, WTM олон улсын үзэсгэлэнгийн тайлангийн хурал зохион байгуулав.

* Байгальд халгүй үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулах ажил зохион байгуулж, Биоаюулгүй байдлын ISO2 стандартын орчуулгыг хянан Стандарт, хэмжил зүйн үндэсний төвд хүргүүлэв.

* Бонн, Рамсарын конвенцийн мониторинг үнэлгээний тайлан гаргав.

* УАӨ-д ХАА болон ойн салбарын дасан зохицох асуудлаар хийсэн Бага хурлын материалыг нэгтгэх, илтгэлүүдийг орчуулан эмхэтгэл бэлтгэлээ.

* Ойн ерөнхий менежментийн төлөвлөгөө болон ойн үндэсний бодлогын шинэчилсэн баримт бичиг, ойн үндэсний хөтөлбөрийг үндэслэн ойн үндэсний хөтөлбөрийн III үе шатны нэгдүгээр зорилтын хүрээнд хийгдэх 11 ажлыг тус бүрээр 2012-2015 оноор холбогдох зардал тооцооны хамт боловсрууллаа.

* Цөлжилттэй тэмцэх арга хэмжээний хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэн хэрэгжүүлсэн дөрвөн төслийн тайланд дүгнэлт гаргуулав.

* Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг Харзтайн голд барьсан хөвийн техникийн комисст ажиллан, дүгнэлт гаргав.

* Мөнгөн усны эрсдлийн эрсдлийн үнэлгээний аргачлал боловсруулсан.

* Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын хариуцлага ба хохиролгүй болгох Нагояа Куала Лумпурын Нэмэлт протоколтой холбоотой бүсийн сургалтад оролцож, гаалийн байгууллагынханд зориулсан "Green customs and Cartagena Protocol on Biosafety" гарын авлага бэлтгэлээ.

* "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн доторх үзмэр, үйлчилгээ, зарим ховор ан амьтдын чихмэл хийх ажил дээр харьцуулсан тэндер зарлахад шаардлагатай ажлын даалгавар боловсрууллаа.

Харин энэ хоногт буюу 11.28-12.2-ны өдрүүдэд дараах ажлыг хийж байгаа аж.

 

* Хотуудын эмзэг байдал, Улаанбаатар хотын нүүрсхүчлийн хийн ул мөрийг тооцох ажлыг эхлүүлнэ.

* Байгаль орчны мастер төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэгт бэлтгэн томоохон төслийн санал эцэслэн гаргана.

* "Алтан дорнод Монгол" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд тооцсон экологийн хохирлын тооцоо, нөхөн сэргээлтийн зардлын дүнг Засгийн газарт танилцуулахаар Сангийн яаманд хүргүүлнэ.

* Усны барилга байгууламж барих, тоноглох, тэдгээрийг ашиглахтай холбогдуулан “Усны барилгын ажилд мөрдөх анхан шатны бүртгэлийн маягтын цомог”-ийг БОАЖ, ЗТБХБ-ын сайд нарийн хамтарсан тушаалаар батлуулна.

* "2011 он-Усны жил"-ийн ажлын хэсгийн хурлыг 2011 оны 12-р сарын 2-ны өдөр зохион байгуулна.

* Автомашин хийгээр цэнэглэх станц барьж байгуулах хязгаарлагдмал тендер зарлана.

* Архангай, Хөвсгөл аймгийн БОАЖГ, ХНБЦГ, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний тайланг сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.

* Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр тавьсан зорилтын хэрэгжилт, байгаль орчны төлөв байдлын тайлан, яамнаас цаашид хийх ажлын чиглэлийн талаарх хэвлэсэн товхимлыг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

* Бүх хамгаалалтын захиргааны 2011 оны Ү/А -ны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээг дүгнэж эхэлнэ.

* Тарвагтайн БЦГ-ын ажлыг шалгасан дүнг нэгтгэн гаргана.

* Хантай-Зэд-Бүтээлийн нуруунд дотоод бүс тогтоох ажлаар томилолтоор ажиллана.

* Монголын ITF аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулна.

* ҮСХ-оос батлагдан гарах Аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцох аргачлалыг сайдын хамтарсан тушаалаар батална.

* Аялал жуулчлалын мэдээллийн сангийн талаар сургалт зохион байгуулах бэлтгэл хангана.

* Алтай Соёны төслийн хаалтын семинар, Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулна.

* Халгүй технологийн шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулна.

* Байгаль орчны салбарт хандивлагчдын анхаарлыг хандуулах зорилгоор “Уул усны чимээ” сэдэвт сонгодог хөгжмийн үдэш арга хэмжээг зохион байгуулна.

* Хог хаягдлын хуулийн төсөлд өгсөн яамдын саналыг нэгтгэнэ.

* Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын ажиллагаанд оролцох, Дээд хэмжээний хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бэлтгэл хангана.

* Монгол дахь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл агуулсан зах зээлийн механизмын танилцуулгыг Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнтэй хамтран боловсруулна.

* ЭБЭХЯ, БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсгийн гишүүдээс УАӨ-ийн үндэсний хөтөлбөр дэх эрдэс баялаг, эрчим хүчний салбартай холбоотой орсон үйл ажиллагаан дээр санал, зөвлөмж мэдээлэл авч нэгтгэнэ.

* Ойн тухай үндэсний хөтөлбөрийн III үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2012-2015 / он зорилт 2-ыг боловсруулна.

* Ойн газартай хамтран Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумд, нийслэлийн ногоон бүсэд Ойн тухай хуулийн хэрэгжилт, модны хулгайн шалгалт хийнэ.

* Цөлжилттэй тэмцэх арга хэмжээний хөрөнгөөр 2011 онд санхүүжүүлэн хэрэгжүүлсэн булаг хамгаалах болон бусад төслийн тайланд ажлын хэсгийн дүгнэлт гаргуулна.

* "Цөлжилтийг сааруулах" төсөлтэй өнгөрсөн жилд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэнэ.

* 2012 онд цөлжилттэй тэмцэх талаар хийх ажлыг төлөвлөгөөнд тусгах, 2011 онд хийсэн ажлын тайланг ирүүлэх талаар холбогдох яамд, аймгуудад албан тоот илгээнэ.

* ЦТҮ хорооны ажлын албаны 2011 оны тайланг гаргаж дүгнэх ажлыг эхэлнэ.

* Эрсдлийн үнэлгээний аргачлалын орчуулгыг хянаж, засвар хийх санал авна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хэл мулгуу амьтдын балгаар харь хэлний үгсийн тэнэг орчуулгын цуглуулга болохнээ. Нүүрсхүчлийн хийн ул мөр ч гэх шиг. Хий яахлаараа ултай бас мөртэй болчдог байнаа. Carbon dioxide trace гэдгийг ингэж хөрвүүлсэн болвуу. Нүүрсхүчлийн хийн хэмжээ гэхэд болдоггүй юм уу. Яасан ичгүүртэй юм бэ.
2011-11-29