Г.Занданшатар нууц асуудал хэлэлцүүлнэ

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлнэ. Хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах  тухай, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай, Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, нэмэгдэл олгох журмын тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэнэ. Мөн  Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хоёр ч нууц асуудал хэлэлцүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kk:
Монголын цагдаа Баасан гаригийн баривчилгаагаа монголын хамгийн томоос нь эхэллээ. Дараа нь хууль засагчид болон завхруулагчид, эх орноосоо урвагсад, эх орны баялгийг хулгайлагсад болон худалдагсад, харийнханд үйлчлэгчид болон гар хөл бологсод, татвараас зугтагсад, ард түмнээ хордуулагсад, түмэн олноо доромжлогсод, нийтийн баялгийг хулгайлагсад, гээд л ээлж дараалан... нэгэнтээ эхлэл нь тавигдсан тул хөвөрч өгнө биз дээ. Төрийн машиныг ажиллуулж өгсөн төр засагтаа баярлалаа.
2012-04-13