Өнөөдөр соёл урлагийнхны үзэсгэлэн гарна

img

Соёл урлагийн байгууллагынхны тайлан, үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галлерейд болно.

Энэхүү үйл ажиллагааг Cоёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох юм байна.

Үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл дэлгэнэ.  Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын түүх, ёс заншил, урлаг соёлд дэмжлэг үзүүлсэн ажлуудаа тайлагнах аж.

Cоёл, урлагийг хөгжүүлэх сан нь Монголын ард түмний үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн сонгодог болон эх орны урлагийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох, Монголын ард түмний түүх, соёлын өв, хосгүй дурсгалт зүйлийг сэргээн засварлаж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ