Хүүхдийн дуу үгүйлэгдэж байна
Бага насны хүүхдүүд нууц амрагийн тухай дуугаар хэлд орж, 12 настай хүүхдүүд хайрын тухай дуулдаг болжээ. Харин эцэг эхчүүд орчин үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд тохирсон дуу хийгээчээ гэж уран бүтээлчдээс хүсэж байна. Үзэх тоглолтгүй, сонсох дуугүй хүүхдүүд солонгос кинонд дурлаж, орой "Кино сонгууль"-ийн тав дахь киног томчуудтай хамт үзэж, хайрын дуу сонсч өсч байна. 80,90-ээд оны 12,13 настай хүүхдүүд аав ээжийн хайр, элбэрэл энэрэлийн тухай дуулж, сургууль цэцэрлэг найз нөхөддөө хайртай гэсэн утгатай дуу дуулдаг байсан. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд дээрх сэдвээр биш наснаасаа ахадсан эр эмийн хайр дурлалын тухай дуулдаг болсонд олон эцэг эхчүүд тааламжгүй хандаж байна. Тухайлбал
Чамайг бодох төдийд Гоё мэдрэмж төрхийм Найз нь орой болзсон Намайг гэх энхрийнхэн гүнжтэй болсон гэх мэтээр дуулдаг болоод байна.Харин хүүхдийн дууны уран бүтээлчид арай өөр тайлбар хэлж байна. Тэдний хэлж байгаагаар хүүхдүүд том хүний хайр дурлалын тухай дуулахаасаа илүүтэй унаган хайрын тухай дуу яагаад дуулж болохгүй гэж ярьж байх юм. 1990 ээд оны өмнө өсвөр насныхан , бага насны хүүхдүүдийн дуулдаг дуу тэдний сэтгэхүйд таарсан, цоглог аялгуутай байсан. Хүүхдийн дуу дуулдаг мэргэжлийн дуучид ч байлаа. Хүүхдийн Долгороос эхлээд олон дуучныг нэрлэж болно. Түүнээс гадна хүүхдийн зохиолч Дашдондог, хөгжмийн зохиолч Галмандах гээд олон хүмүүс хүүхдэд зориулсан уран бүтээл хийдэг байлаа. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд дуучин Болд, ВХ нарын дууг ихэвчлэн дуулдаг байх юм. "Хайрт минь, аз жаргал ойрхон байна" гэж ирээд дуулж байгаа 4 настай хүүхэд ч байна. Хүүхдэд зориулж уран бүтээл хйиж байгаа л бол дуучид стиль, имиждээ анхаарах хэрэгтэй болоод байгааг олон хүмүүс хэлж байлаа. Тухайлбал хөөрхөн дэлхий төвийн захирал хүүхдийн гэх тодотголтой Ану хагас нүцгэн хүүхдийн дуу дуулаад л явж байх юм.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ