Дүүргийн прокуроруудаас шалгалт авна

img

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалган тогтоох шалгалт явагдаж буй. Өнгөрсөн хугацаанд аймгуудад ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авсан бол энэ сарын 6-8-ны өдрүүдэд нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авах юм байна. Шалгалтыг шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор шинээр батлагдсан багц хуулиуд болон УЕПГ-аас гаргасан удирдамжийн бичиг баримтыг прокурорууд хэрхэн мэдэж хэрэгжүүлж байгаа түүнчлэн эрхзүйн бодлогыг хэрхэн бодож байгаа чадварыг сорилоор шалгах аж. Үүнээс гадна ажил хэргийн сэдвээр ярилцлага хийж , прокуророос гаргадаг эрх зүйн бичиг баримт болох тогтоол, даалгавар, шаардлага зэргийг хэрхэн боловсруулж байгаа чадварыг мөн шалгаж, өнгөрсөн гурван жилд хийсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Энэхүү шалгалтын дараа УЕПГ, Нийслэл, Тээврийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокуроруудаас дээрх сэдэв чиглэлээр шалгалтыг авч ажлыг нь дүгнэх гэнэ. Шалгалтын ажлын хэсэг улсын хэмжээнд шалгалтад хамрагдсан нийт прокуроруудын шалгалтын дүнг энэ сарын дундуур нэгтгэж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж гаргах ажээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ