Онц ноцтой гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг яллана

img

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Б.Эрдэнэбилэгт энэ жил үйлдсэн хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16  буюу  шунахайн сэдэлтээр, дээрэмдэх арга хэрэглэж,  гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах аргаар, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийг давтан үйлдсэн, хоёр ба түүнээс дээш хүний амь хөнөөсөн, эрүүгийн хуулийн 126.2.1 буюу хүчиндэх гэмт хэргийг  үйлдэхэдээ хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлаасан, 147.2 буюу бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлэх замаар  давтан үйлдсэн, 181.2.1, 181.2.5 буюу танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 216.1 буюу зам тээврийн ослын үед хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, оргон зайлсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлджээ. Б.Эрдэнэбилэгийг  буруутгах дээрх зүйл заалтууд нь 15-25 жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл цаазын ял оноох хуулийн заалт юм байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөөлөгч З.Төмөрхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Занданбат, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох юм байна. Шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагт хаалттай эхэлнэ. Б.Эрдэнэбилэгч хэн бэ?    Яллагдагч Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сард  Ш.Гантулга гэх залуугийн хамт хүний аминд халдаж, дараа нь танхай, хүчингийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн цагдан хоригдож байжээ. 2009 онд болсон хэрэгт  хамтран оролцсон Ш.Гантулгыг мөн өнөөдөр шүүх юм. Б.Эрдэнэбилэг дээрх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, хоёр жил дөрвөн сар цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад  байжээ.  Түүний 2009 онд үйлдсэн гэх хэргийн талаар эргэн сануулбал Б.Эрдэнэбилэг гурван найзын хамт  архи уужээ.  Тэд  хоорондоо  маргалдаж, зодолдсон учир Ш.Гантулга гэх залуутай найз гэх  залуусаа хүлж орхисон байна. Гэтэл тэдний нэг нь болох М гэх залуу боомилогдож нас баржээ. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн гэх хэрэг нь эцэслэн шийдэгдэхгүй сунжирсаар хоригдсон 103 хоног нь гүйцэж батлан даалтад гарсан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ipgen:
amig amiap ni colj ene metin mongolin nep gytaag ch nigemig xoichin tatagchidig stebeplej apd ipgedigtaiban amgalan bailgax xepegtei
2012-02-12
toriin ordnii urd tsaazalval taarna
2011-12-22
baliar yumiig olnii nuden deer tsaazalval taarna busad adilhan yumnuudad ni surgamj bolno.Hunii erh enend hamaarahgui hun bish bolohoor.
2011-11-30