Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, монгол төгрөгөө аваръя

img

Манай улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш энэ жилийн эхний есөн сарын байдлаар 20 орчим хувиар суларчээ. 2012 оны есдүгээр сард ам.долларын ханш 1373 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны эхний есөн сард 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байв. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт, экспорт буурсанаас үүдсэн валютын ханшийн чангаралт зөвхөн манай улсын эдийн засгийг дайраагүй. Дэлхийн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 1.1 их наяд ам.долларт хүрч өмнөх оноос 12.6 хувиар буурчээ. Харин Азийн хөгжиж байгаа улсууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт 470 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 21.3 хувиар огцом буураад байна.

6

Тэлэх бодлогын дүнд эдийн засаг хямрах бус өсөв

6

Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсны зэрэгцээ нөгөө талаас манай улсын худалдааны алдагдал өндөр хэвээр явж ирсэн нь ханшийн өсөлтөд нөлөөлсөн билээ. Учир нь манай улс байнга худалдааны алдагдалтай явж иржээ. 2011 онд 1.8 тэрбум ам.доллар, 2012 онд 2.4 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай гарсан байдаг.

6

Тэгвэл өмнө нь худалдааны алдагдал өндөр байсан юм бол валютын ханшид яагаад нөлөө үзүүлээгүй юм бэ гэсэн асуулт гарна. Энэ нь Оюутолгойн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалттай холбоотой. 2010-2012 онуудад Оюутолгойн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирсэн нь валютын ханшийг бага байлгахад нөлөөлсөн. Хэрэв Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээгүй бол төгрөгийн ханш сулрах нөхцөл байдал үүсчихсэн байв. Харамсалтай нь энэ оноос Оюутолгойн бүтээн байгуулалт дуусч, худалдааны алдагдал хэвэндээ байсан нь ийнхүү төлбөрийн тэнцэлд нөлөөлж ханш нэмэгдэхэд хүргэсэн. Манай улс бол жижиг нээлттэй эдийн засагтай. Хөрөнгийн урсгал чөлөөтэй, экспорт импорт нь зах зээлийн жамаараа өсч буурдаг. Энэ тохиолдолд ямар ч төр засгийн бодлого гадаад худалдааны алдагдлыг хүчээр бууруулж чадахгүй учраас ханшийг тогтмол барих боломжгүй, барих шаардлага ч байдаггүй.

6

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагасан хөрөнгө оруулалт зогссон, гадаад худалдаа алдагдалтай явж ирсэн зэрэг хүндрэлүүдтэй зэрэгцээд экспортын орлого багассан нь эдийн засагт томоохон хүндрэл авчрах нөхцөл байдлыг бий болгосон. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед зэсийн үнэ 40 хувиар унахад Монгол хямралд орж, эдийн засаг 1.3 хувиар буурч байсан түүхтэй. Харин одоо манай улсын экспортын бүтээгдэхүүний 25.3 хувийг эзэлдэг нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 31 хувиар уначихсан. Энэ нь Монголын эдийн засгийг хямралд хүргэх аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн гэхэд болно. Гэтэл нүүрсний үнэ ийнхүү унасан ч манай эдийн засаг 10-аас дээш хувьтай өсч чадсан нь Засгийн газар, Монголбанкны тэлэх бодлого үр дүнгээ өгсөнтэй шууд холбоотой гэж болно. Уг бодлогын ачаар Монгол Улс өсөлтийн хурдаар дэлхийд дээгүүр явсаар байна.

6

Цаашид орлогын ихэнх хувийг бүрдүүлж байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага үүсч буй. Гэвч дэд бүтцийн сул хөгжлөөс хамаарч автомашинаар нүүрсээ урагш зөөсөөр байна. Ер нь аль ч Засгийн газрын үед төмөр зам гэдэг ойрын хэдэн жилдээ мөрөөдөл байв. Тэгвэл Чингис бондын хөрөнгө оруулалтаар Тавантолгойгоос төмөр зам тавихаар болсон нь дотоодын эдийн засгийн хөгжлийг хурдасгах чухал хөшүүрэг болох юм. Учир нь ирэх онуудад Тавантолгойгоос төмөр замаар нүүрсээ зөөгөөд эхлэхээр улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Манай улс уул уурхайн салбараас бүрдүүлсэн орлогын хуримтлалаар бусад секторуудаа дэмжих, улмаар олон тулгуурт эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа билээ. Ингэснээр зөвхөн уул уурхайгаас хамаардаг байдал багасч, мал аж ахуй, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарууд эрдэс баялагтай дүйх хувь нэмрийг оруулж эхлэх юм.

6

Эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нүүрсний салбарыг дэмжих чиглэлээр шинэчлэлийн Засгийн газар богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, саяхан Ерөнхий сайд урд хөрш рүүгээ хийсэн айлчлалаар нүүрс худалдаалах томоохон гэрээ, санамж бичиг хийгээд ирсэн нь Тавантолгой болон бусад уурхайн ирээдүйг гэрэлтүүлсэн алхам боллоо.

6

Интервенцийн дүнд төгрөгт итгэх итгэл сулраагүй

6

Энэ онд дэлхийн зах зээлийн тодорхой бус байдал, Хятадын эдийн засгийн өсөлт царцаж эхэлсэн, хөрөнгийн урсгал татарч, түүхий эдийн ханш ихээхэн савалсан нь манай дотоод эдийн засагт шууд мэдрэгдэхээр байлаа. Энэхүү сөрөг нөлөө нь төгрөгийн ханшийг огцом сулруулах олон удаагийн дарамт үзүүлсэн ч Монголбанкны хүчтэй валютын бодлогын үр дүнд ам.долларын ханш огцом савалчихгүй аажмаар 1700 төгрөгт хүргэж чадсан. Угаас ханш өсөх нь тодорхой нөхцөлд ханшийг огцом өсгөөд алдчихсан бол иргэд аж ахуйн нэгжүүд валютын ханшийн эрсдэлд орж төгрөгт итгэх итгэл бүр алдрах байсан. Засгийн газрын авсан Чингис бондын хөрөнгөөр Монголбанк валютын нөөцөө зузаатгаж чадсанаар иргэдийнхээ төгрөгт итгэх итгэлийг хамгаалж үлдсэн нь өнөөдөр тодорхой харагдлаа. Хэрвээ Чингис бондгүй, Монголбанкны хүчтэй интервенцгүй байсан бол хэнд ч дийлдэхээргүй зах зээлийн жамаараа төгрөгийн ханш навс унах байсан. Өнөөдрийн байдлаар гадаад валютын улсын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар буюу импортын 5 сарын хэрэгцээг хангаж чадахаар байна. Хямралын үетэй харьцуулах ч шаардлагагүй өндөр байна гэсэн үг.

6

Төв банк валютын ханшийг тогтмол барина гэсэн үүрэг хүлээдэггүй. Учир нь манай улс шиг зах зээлийн хууль үйлчилж, хөрөнгийн урсгал чөлөөтэй байгаа өнөөгийн нөхцөлд ханшийг хэн нэгэн нь барих гэж оролдох л юм бол эдийн засгийг нураадаг хуультай. Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн үнэ цэнийг хадгалах, төгрөгт итгэх иргэдийн итгэлийг хамгаалах. Итгэлийг хамгаална гэдэг нь төгрөгийн ханшийг огцом савлуулахгүй аажмаар зах зээлийн зарчмаар нь өөрчлөгдөх боломжийг олгохыг хэлнэ. Энэ ч үүргээ өнөөдөр төв банк сайн биелүүлж оны эхнээс хойш төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш 20 хувиар суларчихаад байхад иргэд төгрөгөөр бүх төлбөр тооцоогоо хийж, ам.доллар руу хошуурах хандлага буурчихсан. Ханш нэг өдөрт огцом өсчихөөгүй, харин аажмаар өссөн байгааг тодорхой харж болно. Энэ бол магтаж болох тодорхой үр дүн юм.

6

Алтны үнэ буурч, валютын ханш дэлхийд чангарсаар

6

Түүхэн цаг хугацаанд байнга үнэ цэнэтэй байсан алтны үнэ 2013 он гарсаар 20 гаруй хувиар унаад байна. Алтны эрэлт хэрэгцээ багассанаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нар алтнаас илүү ам.доллар руу хөрөнгөө хөрвүүлж эхэлсэн. Энэ нь түүний эрэлт хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж ам.долларын ханш чангарсан нь ихэнх улс орнуудын валютын ханшийг сулрахад хүргэсэн. Дэлхийн улс орнуудын 71 хувийнх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш нь суларсан. Эдгээр орнуудад Монгол улс ч багтсан.

Угаас АНУ-ын эдийн засаг сэргэж байгаа нөхцөлд ам.долларын ханш чангарах нь гарцаагүй. Ам.долларын ханшийг илэрхийлэгч DXY индекс гэхэд өнгөрсөн 7-р сард 84.45 байсан бол одоо 79.19 болж 6.6 хувиар чангараад байгаа. Тэгэхээр өнөөдөр төгрөгийн ханш сулрахад ам.долларын өөрийнх нь ханш чангарсан нь давхар нөлөөлжээ.

6

Тухайлбал, манай оронтой төстэй эдийн засагтай бөгөөд нүүрсний салбарын хувьд өрсөлдөгч Австрали улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгт нь 15.9 хувиар суларсан. Хятадын эдийн засгийн царцалтыг дагаад түүнд бүтээгдэхүүн экспортлогч орнуудын валютын ханш нь сулрах нь гарцаагүй байсан.

6

Валютын ханшийн өсөлт үндэсний үйлдвэрлэгчдийн боломж

6

Уг нь өнөөдөр нөхцөл байдал тийм дор орчихоогүй байна. Иргэдийн төгрөгт итгэх итгэл хэвээр, ам.доллар руу хошуураагүй. Энэ нь гадаад зах зээлийн сөрөг нөлөөг Монголбанк зөөлрүүлж, тэр дундаас төгрөгийнхөө үнэ цэнийг хамгаалан гарч чадсан гэсэн үг. Үүнд Засгийн газрын Чингис бонд ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дээр дурьдсан.

6

Түүнчлэн валютын ханшийн өсөлт дотоодын үйлдвэрлэлийг сэргээхэд чухал түлхэц болдог. Өөрөөр хэлбэл, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрддэг ч дотоодын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөггүй. Жишээ нь, импортын сүүний үнэ өсч, дотоодын сүүний үнэ тогтвортой байснаар хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломж бүрддэг. Улмаар компаниудын борлуулалт сайжирч, ажлын байраа нэмэгдүүлэн, бизнесийн эргэлт нь хурдасдаг давуу талтай. Ер нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж байж эдийн засаг илүү тогтвортой өсөх, цаашлаад ажлын байр нэмэгдэн, түүгээр дамжиж иргэдийн амьжиргаа сайжирах нөхцөл бүрддэг. Тиймээс “Валютын ханш өслөө, инфляци нэмэгдэнэ, амьдрал хэцүүдлээ” гэх цуурхал бодит байдал дээр үнэнд нийцэхгүй юм. Монгол Улс нэг үеэ бодвол хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болчихсон. Иймээс валютын ханш өсөх нь энэ төрлийн барааны үнэд нөлөө үзүүлэхгүй. Тэртээ тэргүй бид юань, доллар зараад гаднаас хүнсний ногоо худалдаж авах шаардлага алга. Тиймээс дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд валютын ханшийн өсөлт нь боломж болж байх жишээтэй. Энэ мэтээр бид гадаад хамаарлаа багасгаж, бага багаар цааш ахих шаардлагатай байна.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chingis:
munhtenger mini
2013-11-06
hoh mongol bulgem.:
ih mongol uls baiguulea
2013-11-06
йббый:
дотоодын сүү гэж байдаг юм уу хамгийн том 3 хуурай сүү импортлогчид сүү хк, апу хк, витафит шүү дээ
2013-11-06
мнгол:
уг санаа нь зөв. гэтэл цемент,барилгын олон бараа,бүтээгдэхүүнийг н.алтанхуяг,э.бат-үүл нарын ах дүү нарын бизнес болчихоод,түүний үнэ улам бүр нэмэгдээд хэцүү байна.хэлэхэд амарханч олигархуудын гарт орсон импортын бараанаас яаж салахаа бодвол зүгээрсэн.
2013-11-06
irgen:
hooe setguulch nertei doldoi chi uildverlegchid tuuhii edee gadnaas avdgiig medehuu bitgii ingej colon tumnii tarhi ygaaldaa uneniig bichildee chi ajilgui bolnoldoo aarchaagiu amitan chaavaas
2013-11-06