
Стандартчиллын үндэсний зөвлөлөөс Зөгийн цэвэр балны стандартыг шинэчлэн баталсан байна. Уг стандартыг олон улсын болон бүс нутгийн стандартын түвшинд нийцүүлэхийн зэрэгцээ эх орны болон импортын 38 нэр төрлийн зөгийн балны дээжид сүүлийн гурван жилийн турш шинжилгээ хийсний үр дүнд шинэчилжээ.
Зөгийн цэвэр балыг хуурамчаас нь ялгах хэд хэдэн ялгаа байдаг байна. Зөгийн цэвэр бал нь 3-6 сар хадгалахад нэгэн жигд талст үүсгэдэг бол хуурамч нь хэзээ ч талст үүсгэдэггүй байна. Мөн хуурамч бал үнэргүй байдаг аж. Түүнчлэн худалдаанд буй зарим цэвэр бал нь талсжилт үүсгэсэн боловч дээд хэсэгтээ илүү шингэн байдаг бөгөөд ийм зөгийн бал цэвэр бал мөн боловч гүйцэд боловсроогүй байхад нь хурааж авсны шинж гэнэ. Гүйцэд боловсроогүй зөгийн бал нь хадгалалтын хугацаанд амархан исэлддэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ