“Хөлтрөг”-ийг нөгөөдөр нээнэ

img

  МУСТА жүжигчин С.Болд-Эрдэнийн найруулсан “Хөлтрөг” МУСК-ны нээлт энэ сарын 08-нд “Тэнгис”, “Өргөө 1, 2” кино театруудад болох тухай мэдээллийг өнөөдөр тус киноны уран бүтээлчид хийлээ.

Энэхүү кино нь эх үрийн хайр, хүүхэд бол бурханаас өгсөн бэлэг юм, Үүнийг хайрлах нь хүний чухал үүрэг. Мөн өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл, нөхөрлөл, хайр дурлалаас үүдэн гарах алдааныхаа үйлийн үрийг Замилан өөрийн биеэр амсаж байгааг  24 цагийн дотор өрнөж байгаа үйл явдлаар харуулдаг байна. Киноны нэрийн хувьд хөлтрөг гэдэг үгийг хөшиг хаалт гэдэг утгаар нь хэрэглэжээ.

Тус киноны гол болон туслах дүрийг МУСТА Н.Ялалт, О.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь Р.Баттогтох, МУСТА С.Болормаа зэрэг жүжигчид бүтээсэн бол “Татар” хамтлагийн дуучин О.Заяа, Франксеал хамтлагтай хамтран дууг нь амилуулжээ.

Харин тус киноны зохиолыг найруулагч С.Болд-Эрдэнийн эгч С.Болормаа бичсэн. Тэрээр өмнө нь “Орхидос” киноны зохиолыг бичиж байсан, энэ нь тав дахь удаагийн кино зохиол нь юм байна. Киноны зураг авалтыг ихэвчлэн шөнийн цагаар хийж, гэрэл нь зөвхөн дэнлүүгээр шийдэгдсэн зэрэг онцлогтой аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

esui:
halit l harshad sh.n kino bolson ym shig sanagdsan zawal vzne nee amjilt dolgor vnher chadwalag jvjigchin shvv bold-erdene .yalat ch yalgaa bhgui vnheer s.n amjilt amjilt
2013-11-07
zochin:
dorvitoi buteel bolson baikhaa.amjilt khusie.
2013-11-06