“Бөртэ Чоно”-ийн эзэд тодорно
Спортын баг, тамирчин, дасгалжуулагчдын оны шилдгийг шалгаруулдаг “Бөртэ Чоно” наадмын шүүгчдийн багийг Монголын олимпийн үндэсний холбооноос тодруулж, өчигдрөөс албан ёсоор ажлаа эхлүүлжээ. Тус наадмыг Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж оны эцэст шилдгүүдийг зарладаг уламжлалтай. Энэ удаа спортын сэтгүүлчдийн холбооноос гадна Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ТББ-уудын төлөөлөл шүүгчдийн багт орсон аж. Тэд спортын баг, тамирчин, дасгалжуулагчдын оны эхнээс оролцсон тэмцээн, гаргасан амжилтыг бүртгэж, шилдгийг тодруулах юм.
Энэ жилийн “Бөртэ Чоно”-ын эзнээр Монголын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Г.Уранцэцэг болон саяхан Казахстанд болсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болсон У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шилдэг тамирчид тодорно хэмээн спорт сонирхогчид үзэж байгаа аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ