Иргэдийг хохироож буй "КИГ" ХХК-ийг шалгуулахаар болжээ

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс өнгөрсөн сарын 25-ны өдөр  нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 05/1414 тоот албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "КИГ" ХХК нь түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна. Хүсэлтийн дагуу холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус ТҮЦ-тэй газар дээр нь танилцсан.
Уг төслийн ТҮЦ нь Мэргэжлийн хяналтын газраас стандартын шаардлага хангахгүй дүгнэлт гарч, байршуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэвч тус компани нь Засаг даргын нэрийг барьж олон газартай хууль бус гэрээ байгуулан төлбөр авч иргэдийг хохироосон байна. Иймд КИГ ХХК-д хариуцлага тооцон хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авч мэдэгдэнэ үү” гэжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс “КИГ ХХКомпанитай холбогдох хэргийн талаар хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгөх”-ийг хүсч, 7/3703 тоот албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газарт хүргүүлээд байна. Уг компани нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан “Явуулын ТҮЦ-ийг Нийслэлийн Засаг дарга дэмжиж байгаагаас гадна газрын асуудлыг давхар шийдвэрлэнэ” гэх зэргээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа юм. Тиймээс иргэдийг дахин хохироож, төөрөгдөлд оруулахгүйн тулд тус компанитай холбоотой асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
shalguul KIG in zahiral gej jijig namhan unen uwiagui nuhur bdag. Bas ter ulaanbaatar hotiin zahiragchin ajliin albanii huns hudaldaa uilchilgeeni darga Narantuyag bas shalgah heregte ter hun hamt huwildaj bolhgui geed bxad batalhiig shaardaj bsan hun shuu bas
2017-03-16
nuuts:
alban tu*l gedeg hychtei yum aa olon jil erenhii menejeriin shiidbereer gej niitiin teebriin dargiin tu*liin daguu dyyrgiin zasag dargiin tamgiin gazraas hudaldan absan ajliin bairaa shalguulah geed shalgaj ogoh gazar oldohgyi baisan syyldee tordoo zaliluulsan bolj taarch baigaa
2013-11-07
zochin:
ene tuts shal oor baina sh de. he he tor ni ard tumnee gutgeed l mongol ulsd yu l bolood baina da
2013-11-07
kkkkk:
eruu uusgeecheeeee
2013-11-07