Судрын үзэсгэлэн гарна

img

Соёл урлагийн хүрээлэнгээс монголчуудын эртний уламжлалт ая дангийн судрыг цуглуулж өв соёлоо сэргээх, уламжлан хадгалах аян өрнүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд ард түмний гар дээр хадгалагдаж байсан, эртнээс үе дамжин ирсэн 20 гаруй судар цуглуулжээ. Одоогоор судруудыг судлах ажил явагдаж байгаа. Харин өнөөдөр 11:00 цагт тус судруудыг нийтэд дэлгэж, Богд хааны ордон музейд үзэсгэлэн гаргана.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ССАЖЯ, Гандантэгчинлэн хийд, СУИС зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байгаа юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ