МИАТ-ын удирдлагуудад холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

img

"Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон МИАТ-ийн хуучин удирдлагуудын хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэх гэж байна. Б.Эрдэнэбилэгт, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгтнүүдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

Дашрамд дурдахад, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ha ha:
busad jijig garuud ni haachiv ardaa uldsen uu miatiig buren oorchloh heregtei shuu dee
2013-11-10
bold:
60-70-n gar utas xulgailaad 10 jil avsan baidag tegexleer ed nar bux nasaaraa avax bailgui.xulgailsan mongiig xaraxaar aimaar l yum b.a sh dee
2013-11-07