“Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнг сонирхъё

img

Манай улс гадаад зах зээлээс хамаарал өндөртэй. Тиймээс валютын ханш өсөхөд импортын бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж, улмаар дотоодод инфляци өсөх суурь нөхцлийг бүрдүүлдэг. Гэхдээ энэ оны хувьд ам.долларын ханш 1700 төгрөг давсан хэдий ч инфляцийг өсгөхөд дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Үндэсний Статистикийн хороо/ҮСХ/-оос гаргасан мэдээллээр энэ оны эхний есөн сард инфляцийн түвшин нэг оронтой тоонд орж,  9.9 хувьтай байгаа. Тэгвэл өнгөрсөн онд инфляци 14-16 хувь хүрч өсч байсан билээ.

6

Ирэх оны Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй байлгахаар зорин ажиллах аж. Мөн одоо үйлчилж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлахаа мэдэгдээд байгаа. Ингэснээр төгрөгийн үнэ цэнэ цаашид сайн хэвээр хадгалагдах боломж бүрдэх аж. Төгрөгийн ханш чанга хэвээр байж, инфляцийн түвшин нэг оронтой тооноос давахгүй байх нь иргэдийн амьжиргааны баталгааг хангах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн хөдөлмөрлөж олсон цалин нь үнэ цэнэтэй байж, худалдан авах чадвар нь өсөх юм.

6

Үүнд “Үнийг тогтворжуулах хөтөлбөр” чухал нөлөө үзүүлсэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Тодруулбал, тус хөтөлбөр нь мөнгөний бодлогын хувьд ахиц дэвшил гаргаж, бодлогын цар хүрээгээ даацтай нэмж чадах боломж олгожээ. Уг бодлогоо эдийн засгийн хөрсөн дээр нь буулгахын тулд Засгийн газартай хамтран ажилласан нь үр дүнгээ өгч, энэ онд инфляци 15 хувь хүрэх байсныг нэг оронтой тоонд барьж чадсан хэмээн эдийн засагчид тэмдэглэж байна. Хэрэв валютын ханшийн өсөлтийн нөлөөгөөр инфялци дээрх хувьд хүрсэн бол иргэдийн гарт байгаа төгрөг, цалин үнэгүйдэж, бага дунд орлоготой иргэдийн амьжиргааны өртөг эрс өсөх эрсдэл байв. Улмаар ядуурлыг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг бууруулах зэргээр харилцан уялдаатай явсаар үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд ч давхар хүндрэл учрах байлаа.

6

Үнийг тогтворжуулах таван дэд хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн чухал үр дүн гарсан хэмээн Засгийн газар үзэж байна. Эндээс онцловол махны үнийн өсөлт өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.1 дахин бага байж чадсан байна. Өрхийн хүнсний хэрэглээний голлох хувийг бүрдүүлдэг, энэ хэрээр инфляцийг өсгөх голлох шалтгаан болдог махны үнэ тогтвортой байж, улмаар буурсан нь эхний чухал үр дүн байв. Мөн гурил, шатахууны үнэ тогтвортой байсан явдал юм. Эргэн сануулахад, 2011-2012 онуудад шатахуун, дизелийн үнэ 190-310 төгрөгөөр өсч байсан билээ. Газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн аж. Түүнчлэн, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон ачих хугацаа өнгөрсөн гурван жилийн дунджаас харгалзан 3.1 болон 2.2 дахин түргэссэн байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний эргэлтийн хурдыг сайжруулах, бизнес эрхлэгчдийн бизнесийн өртгийг бууруулах зэрэг давуу талыг авчирсан юм. Үүнээс гадна, суурь инфляци өнгөрсөн гурван жилийн дунджаас 5.9 хувиар буурсан, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд 3 нэгж хувиар, Улаанбаатар хотод 4.2 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлтийг дурьдаж болно. Мөн эдийн засгийн бодит өсөлт дэх хувийн хэвшлийн оролцоо 127 хувиас 147 хувь болон өсч, Засгийн газрын оролцоо 12 хувиас 6 хувь болж буурсан нь сайн үзүүлэлт юм. Энэ нь аж ахуй нэгжүүдийн чадавхи сайжирч, бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаагийн нэг баталгаа билээ. Түүнчлэн, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтвортой болсон, эдийн засгийн бодит өсөлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан зэрэг үр дүнд хүрчээ.

6

Орон сууцны бага хүүтэй зээл олголт хэвийн үргэлжилнэ

6

Ирэх онд эдгээр 5 дэд хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, найман хувийн зээл хэвийн үргэлжилж, гадуур яригдаж байгаа шиг эх үүсвэр дуусна гэсэн бэрхшээл тохиохгүй. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр улиралд багтаад МИК-ийн бондыг гаргахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр энэ зээлийн хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх механизм руугаа орох аж.

6

Арилжааны банкуудын нийт ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар 1 их наяд 461.8 тэрбум төгрөгт хүрч оны эхнээс 616.5 тэрбум төгрөгөөр буюу 72.9 хувиар өсчээ. Сүүлийн гурван сарын хугацаанд буюу найман хувийн зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн багц 475.6 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар өссөн байна. Энэ оны 10 дугаар сарын 30-ны статистикаас харахад хөтөлбөрийн хугацаанд өмнө олгосон ипотекийн зээлээс 466.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлж, 596.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байна.

6

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний хоногуудад өдөрт дунджаар 27 орчим тэрбум төгрөгийн зээл 8 хувийн зээл рүү шилждэг байсан бол сүүлийн өдрүүдэд 3 тэрбум болж хөрвүүлэлтийн явц үндсэндээ дуусчээ. Харин шинээр 8 хувиар зээл авах иргэдийн хүсэлт тасралтгүй нэмэгдэж хөтөлбөрийн 5 дахь 10 хоногт 230 тэрбум төгрөгийн зээлийг шинээр гаргажээ. Шинээр зээл авч буй нэг иргэн дунджаар 58 сая төгрөгийн зээл авч байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн шинэ байрны зах зээлийн ханшаар 39.2 метр квадрат юм. Өөрөөр хэлбэл энэ зээл зорилтот бүлэг болох дундаж давхаргынханд голчлон хүрч чаджээ гэсэн үг.

6

Урт хугацаат зээл нь иргэдийн орон байраар хангах зорилготой боловч нөгөө талаас иргэдийг хариуцлагажуулах, зорилгоо ухамсарлуулах, бүтээлч идэвхийг нь өрнүүлэх зэргээр олон давуу талыг бий болгож байгаа юм. Хүн ая тухтай орчин амьдарч, сар бүр тодорхой зээлийг төлөх хариуцлага үүрч эхлэснээр амьдралд урсгалаар бус зорилготой, бүтээлчээр хандах шаардлагатай нүүр тулдаг.

6

Бүтээн байгуулалтыг дэмжив

6

Орон сууцны барилга угсралт 342 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тоон статистикийг ҮСХ гаргажээ. Энэхүү орон сууцны барилгын өсөлтөд Монголбанк, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн дэд хөтөлбөр болох “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн нөлөө, үүрэг ач холбогдол их байгаа юм. Бага хүүтэй зээл олгосноор орон сууцны борлуулалт өсдөг, үүнийг дагаад барилгын компаниудын үйл ажиллагаа өргөжиж байна. Барилга нь улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх том салбар тул уг салбарын өсөлтийг дагаад олон мянган ажлын байр бий болох, барилгын материалын төрөл бүрийн үйлдвэрлэлүүд хөгжих зэрэг эерэг үзүүлэлтүүдийг авчирч байна. Барилга барихад асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг. Тоосго, элс, цементээс эхлээд сантехник, цахилгаан, дотоод заслын олон нэр төрлийн материал шаардлагатай. Мөн шугам хоолой тавих зэргээр дэд бүтцийн ихээхэн бүтээн байгуулалтууд хийгддэг. Энэ бүхний ард олон үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нь өргөжиж байна.

6

Энэ хугацаанд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих үүднээс нийт 162 тэрбум төгрөг, гол нэр төрлийн бүтээгдэхүүн болон цемент арматурын импортыг нэмэгдүүлэхэд 125 тэрбум төгрөгийг зарцуулсанаар нийт 287 тэрбум төгрөгийг барилгын материалын нийлүүлэлтийг дэмжихэд  нийлүүлсэн байна. Түүнчлэн дотоодын барилгын компаниудыг дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нийт 430 тэрбум төгрөг санхүүжүүлжээ.

7

Иймээс ч барилгын угсралт түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж, бүтээн байгуулалт сүндэрлэж эхлэж байна. Энэ оны эхний 3 улирлын байдлаар манай улсын нийт барилга угсралт, их засварын ажил 1 их наяд 132 тэрбум төгрөгт хүрч өмнөх 2012 оны 401 тэрбум төгрөгтэй харьцуулахад 2.8 дахин буюу 183 хувиар өсчээ.

6

Энэ оны эхний 3 улиралд нийт 498 тэрбум төгрөгийн өртөг бүхий инженерийн барилга байгууламж барьжээ. 2012 оны эхний 3 улирлын 98 тэрбум төгрөгтэй харьцуулахад инженерийн барилга байгууламжийн ажил 400 тэрбум төгрөгөөр цэвэр нэмэгджээ. Үүнд хамгийн их хийгдсэн ажил бол Чингис бондын санхүүжилтээр хийгдсэн авто зам, уулзварууд багтах юм.

6

Тээврийн салбар саадгүй болж байна

6

Манай улсын эдийн засгийн өсөлт хөгжил, иргэдийн хэрэглээ, худалдаа гээд ихээхэн зүйл Замын-Үүд -Улаанбаатарыг холбосон төмөр замтай холбоотой. Манай эдийн засаг томрохын хэрээр энэ зам ачааллаа даахаа байсан нь олон асуудлыг араасаа дагуулсаар ирсэн. Эдийн засгийн өсөлтийн оргил үед төмөр зам ачааллаа дийлэхээ больж, бизнес, худалдаа эрхлэгчдийг ихээхэн бухимдуулж байсан нь саяхан. Нөгөө талаас манай улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр тэлж, бизнес, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь төмөр зам, авто замын салбарт анхаарал хандуулах шаардлагыг бий болгож байна. Тэгвэл Төрийн зүгээс “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”, бондын мөнгө зэрэг эх үүсвэрээс багагүй мөнгө төсөвлөж, төмөр зам, автозамын салбарыг дэмжиж байгаа нь оновчтой бодлого юм.

6

“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Зам тээврийн яам хамтран “Нийлүүлэлтийн жигд тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах” зорилготойгоор 303 тэрбум төгрөгийг 3 жил хүртэлх хугацаатайгаар банкуудаар дамжуулан хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд гаргаад эхэлсэн.

6

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тээвэр хийсэн нийт галт тэрэгний тоог сонирхвол эхний 5 сарын хугацаанд сард дунджаар 3434 вагон тээвэр хийсэн бол сүүлийн 5 сарын хугацаанд сард дунджаар 4760 вагон тээвэр хийж, 1326-аар буюу 38.6 хувиар нэмэгдсэн байна. Зорчих галт тэрэгний тээвэр ихээхэн нэмэгдсэн, Замын-Үүд -Улаанбаатарын хооронд 24 цагийн дотор бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг болоод байгаа юм. Ингэснээр импортын бараа бүтээгдэхүүн болон экспорт саадгүй болсон бөгөөд инфляци цаашид буурахад ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

6

Хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол юу болох байв

6

Дээрх томьёлол нь бодит биелэлээ олсон хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Үнийг тогтворжуулах хөтөлбөр Монгол Улсын эдийн засаг уналтанд орох, хямрахаас аварч чаджээ. Хэрвээ Монголбанк, Засгийн газраас эдийн засагт оролцож эх үүсвэр өгөөгүй бол эдийн засаг өдийд 11хувиар өсөх бус 9.6 хувиар унах байсныг харж болно. Компаниуд өндөр хүүтэй зээл авч чадахгүй, ажилчдаа халж, бүтээгдэхүүнээ зарахаа зогсоон, улмаар бүтээгдэхүүн ховордож, үнэ өсөн жинхэнэ утгаараа инфляци гарч ирэх байсныг даван гарсан. Энэ мэт манай улсын эдийн засгийн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөрүүд нь ирээдүйн эдийн засагт бие даасан, тогтвортой, чадавхитай өсөлтийг авчирах угтвал болох юм.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхбат:
энэ хэн бичсэн нь тодорхойгүй байна.
2014-12-02
korea implant shud hiine:
20 жилийн туршлагатай солонгос эмч имплантан шүд хийнэ. 11 сарын 16-17 хооронд монголд ирж үзлэг хийж зөвлөгөө өгнө.96960528 91998680
2013-11-07
irgen:
ene yasan hudalch novsh ve tulshnii boo nii une 2000hurch bgaag ene medej bgaa bolvuu barilga nemegsen yum bol hairga borluulaltgui bolsniig yu gej tailbarlah geed bna tarhi ugaagchaa mah hudaldaj avah mug ugui boloh oor ugaasan borluulalt muudaj une buurdag yum bgaa bizdee
2013-11-07
алтанхуяг:
алтанхуяг золжаргал 2ийн пиаар уу..
2013-11-07
а.жаргал:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүү
2013-11-07
zochin :
zuw zuiliin talaar irgeded zuw oilgolt ugsund bayrllaa a.jargalaa bodit baidliig l irged oilgood awchihmaar bgaa ym hudlaa hii hooson zuilees aij emeej uls turjij bhaar
2013-11-07