Д.Дондогт холбогдох хэрэг араасаа олон хүн дагуулах бололтой
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэрэг парламент дамнан үргэлжилж байна. Өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилан авч, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Энэ залилангийн хэрэгт түүний туслах Г.Сайнбаяр болон “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг мөн Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Д.Дондог нарт холбогдох хэргийг хоёрдугаар сарын 25-ны өдөр шүүх хурал зарлагдсан ч Сүхбаатар дүүргийн шүүгч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Өнгөрөгч есдүгээр сард дахин шүүх хурал зарлагдсан ч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаах анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ямартай ч бусдыг их хэмжээний хөрөнгөөр хохироосон экс гишүүний асуудал араасаа олон хүнийг дагуулах бололтой.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ