Дээд боловсролын санхүүжилтийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд нэлээд мэтгэлцэв. Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг их, дээд сургуулиудад нь шалгуур тавьж өгөх эсэхийг нь шийдэхээр төсөл оруулжээ. Үүнийг гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэж “Энэ оруулж ирсэн шалгуураар чинь тэтгэлэгт хамрагдах сургууль байхгүй. Төгсөгчдийн 50 хувь нь мэргэжлээрээ ажлын байртай болсон аль ч сургууль байхгүй. Өмнөх парламентад Ерөнхийлөгчийн сонгуулиар АН үүнийг дэмжээд оруулж ирсэн. Одоо Ц.Элбэгдорж дахиж Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй гээд тэтгэлгийг эсэргүүцэж байгаа юм уу. Яагаад Ерөнхийлөгчийнхөө амлалтыг хасаад байгаа юм. Би зарим хүний ярьж байгааг огт ойлгохгүй юм. Чуулганд сууж байхад заримдаа хүүхдийн паркийн төөрдөг байшинд ороод ирчихсэн юм шиг санагдах юм” гэлээ.
Н.Нягт
Уншиж байна |