Монголын язгуур урлагийн тоглолт Бээжинд болов
Монгол, Хятадын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монголын язгуур урлагийн хамтлагуудын “Талын Монгол” тоглолтыг саяхан Хятадын Үндэсний их театрт зохион байгуулжээ.
Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын найруулсан уг тоглолтод “Алтан ураг”, “Алтайн оргил”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг болон Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараачид оролцсон байна.
Тоглолтыг Бээжин хотод суугаа ДТГ-уудын тэргүүн нар болон дипломат ажилтнууд, Хятадын төрийн болон урлаг, соёлын байгууллагын төлөөлөгчид, Бээжин хотод сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл 1500 гаруй хүн үзэж сонирхжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ