
Дорноговь Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч Ж.Галбадрахын санаачлагаар шатахууны үнийг бууруулах талаар харьцуулсан судалгаа хийж сүүлийн 5 жилийн байдлаар гаргажээ.
Уг судалгаагаар Дорноговь аймаг бусад аймгуудыг бодвол харьцангуй өндөр үнэтэй бензин шатахуун хэрэглэж ирснийг нотолсон байна. Төмөр замтай, дэд бүтэц, зах зээлийн эрэлт хэрэгцээ, багтаамж гээд аль ч талаас нь аваад үзсэн Дорноговь аймагт ийм өндөр үнэтэй байх ёсгүй, нефть импортлодог хэдхэн аж ахуйн нэгжүүд төвдөө үнээ тогтоохдоо ийн өндөр үнэтэй тогтоон борлуулж, алслагдмал болон зам харилцаа муутай аймгуудын алдагдлыг Дорноговьчуудаар төлүүлж байгаа нь зүйд нийцэхгүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа юм.
Дэд бүтэц тааруухан зэргэлдээ Дундговь аймагт бензин дизель түлшний үнэ 110-220 төгрөгөөр хямд худалдаалагдаж байгаа ба бүр Дорноговь аймгаас шатахуунаа тээвэрлэн борлуулдаг Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудад 30-90 төгрөгөөр хямд борлуулж байгаа нь ийн судалгаа хйилгэхэл хүргэжээ. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймагт Аи-80 1550 төгрөг, Аи-92 1820 төгрөг, дизель түлш 1880 төгрөгөөр борлуулж байгаа юм. Энэ нь хаа байсан Увс, Ховд, Завхан зэрэг аймгуудийн шатахууны үнэтэй адилхан түвшинд байгаа юм. Орон нутгийн засаг захиргааны хувьд үнийг бууруулах талаар тодорхой ажлуудыг хийж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ