Эдийн засаг хүндэрсэн ч ажлын байр нэмэгджээ

img

Ядуурал нэмэгдэх нь тухайн улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, гэмт хэргийн гаралтыг ихэсгэх гээд сөрөг үзэгдлүүдийн үндсэн шалтгаан болдгоороо аюултай байдаг. Тэгвэл 2000 он гарсаар Монголын хүн амын 40 хувь нь ядуу байв. Харин энэ үзүүлэлт өнөөдөр 27.4 хувьд хүрч буурсан байна. Улаанбаатар хотын хувьд ядуурлын түвшин 20-оос бага хувьтай байгааг судалгаанд дурьджээ.

6

Бэлэн мөнгө тараах нь бидэнд юу авчрав

5

Ядуурдлын түвшинг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк судалж гаргадаг. Дээрх байгууллагуудын гаргасан судалгаагаар 2006-2010 хүртэлх онуудад улсын хэмжээнд ядуурлын түвшин 32.2-аас 39.2 хувь хүртэл өсч байжээ. Үүний нэг шалтгаан нь 2008-2009 онуудад Монголд эдийн засагт хямрал нүүрлэж, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбоотой байлаа.

Гэхдээ 2010 он гарсаар эдийн засаг сайжирсан хэдий ч ядуу иргэдийн тоо дорвитой буурсангүй. Тухайн үед инфляци 13 хувьд хүрч иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байсан билээ. Хэдийгээр уул уурхайгаас бид их хэмжээний орлого олж байсан ч улс орны хөгжил, бүтээн байгуулалт, цаашлаад ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад зарцуулагдаагүй. Харин эсрэгээрээ иргэдийг зүгээр суухад уриалж, улс төрийн хүчний амлалтаа биелүүлэх хэрэгсэл болсон. Тодруулбал, иргэдэд бэлэн мөнгө тараасан нь инфляцийг улам хөөрөгдөн, энэ нь эргээд ард иргэдэд үнийн өсөлтөөр дарамт болж ирснийг бүгд санаж буй биз ээ. Энэ талаар тухайн үедээ гадна дотны олон эдийн засагч анхааруулж байсан ч “Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг улстөрчид сонсохыг ч хүсээгүй билээ. Иймээс хавтгайруулан бэлэн мөнгө тараах нь эдийн засагт ямар хор хөнөөлтэйг бидэнд маш их үнээр ойлгуулсан.

5

Ажилгүйдэл эхний есөн сард 7.3 хувиар буурчээ

5

2008-2011 онуудад Монголд ажилгүйдлийн түвшин дунджаар 9.5 хувь байсан бол 2012 оноос тасралтгүй буурч, 2012 онд 7.9 хувь, 2013 онд 7.3 хувьд хүрчээ. Манай улсын нийт хүн амын 40 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. 2013 оны эхний 9 сарын байдлаар нийт 42 мянга 26 хүн шинээр ажилд орсон тухай ҮСХ-ноос мэдээлж байсан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 77 хувиар өссөн үр дүн юм. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа тэлж, айл өрхийн орлого өсч, хэрэглээ нэмэгдсэнээр эдийн засаг өсдөг учиртай. Иймээс дээр дурьдсанчилан ядуурал буурсан үзүүлэлттэй гарсан нь ажилгүйдэл багассантай холбоотой билээ.

5

204 мянган ажлын байр хадгалагдаж, 42 мянган шинэ ажлын байр бий болов

5

Ажилгүй иргэдийн тоо буурсан шалтгаан нь энэ жил барилга, боловсруулах, үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны салбарыг төрөөс бодлогоор дэмжсэнтэй холбоотой байв. Тухайлбал, барилгын компаниудад л гэхэд арилжааны банкуудаар дамжуулан нийт 300 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан нь ажлын байрыг ихээхэн нэмэгдүүлжээ. Уг нь  2013 онд гадаад эдийн засаг муудсан нь манайд ихээр мэдрэгдэж байсан. Иймээс Засгийн газар болон Монголбанкнаас мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар олон эрсдлээс сэргийлж чадсан байна. Хэрвээ хувийн хэвшлээр дамжуулан тодорхой салбаруудаа ингэж дэмжээгүй бол өнөөдөр эдийн засаг өсөх бус буурч, инфляци нэг биш хоёр оронтой тоонд хүрч, хэдэн зуун хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих байсан. Өөрөөр хэлбэл, энэ удаад өмнөх 4 жилд болсон, асар их үнээр олдсон, алдаагаа бид давтаагүй. Товчхондоо иргэддээ бэлэн хоол халбагадаж өгөөгүй юм.

5

Харин ч эсрэгээрээ орон сууцны бага хүүтэй зээлийг гаргасан. Мөн тодорхой салбаруудаа дэмжин, ажлын байрыг бий болгож чадсан юм. Тодруулж хэлбэл, “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Засгийн газар нийтдээ 3.1 их наяд төгрөгийг зах зээлд зөв сувгаар нь нийлүүлээд байгаа. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 136 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахад 200 орчим тэрбум төгрөг, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжихэд 430 тэрбум төгрөг, ипотекийн зээлд 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Ийнхүү хөтөлбөрийн чиглэлийн компаниудад бага хүүтэй зээл өгсөн нь өмнө байсан ажлын байрыг хадгалаад зогсохгүй, шинээр ажлын байрыг олноор нэмэгдүүлсэн юм. Судалгаанаас харахад Чингис бонд болон “Үнийг тогторжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийг олгосноор нийт 204 мянган ажлын байр хадгалагдаж, 42 мянган шинэ ажлын байр бий болжээ.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ард түмнээ тэнэг гэж битгий бодоорой. ажилд орсон хүмүүсийн хэд нь суларсан ажлын байранд орсон бэ? ажлын байр суларна гэдэг чинь ажиллаж байсан хүн нь тэтгэвэрт гарах, чөлөөлөгдөх, гадаадад шилжих гэх мэтийг хэлнэ шдээ. мөн ажлын байр хадгалагдаж үлдсэнийг яаж бүртгэж тооцдог аргачлалтай болсон юм бол. манай улсад тийм аргачлал байхгүй. мөрийцсэн ч болно доо. хуучин олгож 21000 төгрөгийг мөн их ад үзэх юм. чухам түүний ач тусаар 2009 оноос эхэлсэн хямралын үед ядуурлыг нэмэгдүүлээгүй туулсан гэсэн үнэлгээ байдаг юм сан. тэр ч алга болж. ажлын байр нэмэгдүүлэх боломжтой, 50-иас дээш ажиллагчтай аж ахуйн нэгж ердөө 1000 гаруйхан бий. тэнд 42,0 мянган ажлын байр бий болох багтаамж даанч байхгүй. тэгэхээр жижиг зээл авсан иргэд, аж ахуйн нэгжийн төсөлд дурдсан ажлын байрыг л нэмж гаргасан байх магадлалтай. бодит байдал дээр тэр ажлын байрууд төлөвлөсөн тоогоороо бий болно гэдэг хэцүү шдээ. ажлаа мэдэхгүй хүмүүс захиалгаар ийм юм бичүүлээд юу хийдэг байна аа. зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэр болж дээ.
2013-11-08
sereed:
chi hervee uuriiguu beldsen bol mongold ajil shig ih yum alga hooson gonshignoj baihaar uurtuu taarsan ajil olj hii
2013-11-08
hudlaa:
hudlaa too bichihee bolimoor yumaaaa.
2013-11-08
seree:
haana nemegdeed bnaa ajil oldohgui bnaa sh de shudarga ym gj bna uuu
2013-11-08