Монгол улс Олон улсын мэргэжлийн боксын холбоонд нэгдэнэ

img

Олон улсын мэргэжлийн боксын холбоонд Монгол улс нэгдэн орох гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр 17.00 цагт “ROYAL HOUSE HOTEL”-ын хүлээн авалтын танхимд болно.

Мөн манай улс анх удаа мэргэжлийн боксын Азийн бүсийн аварга шалгаруулах Олон Улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Азийн 4 орны 14 тамирчин 7 жингийн ангилалд өрсөлдөх тус тэмцээн маргааш 17.00 цагт АСА циркт болох юм.

Монгол дахь Олон Улсын Мэргэжлийн Боксын Холбоо /IBF Mongolia/ нь 2012 оны аравдугаар сард байгуулагдаж, ерөнхийлөгчөөр нь Ш.Бат-Энх томилогдон ажиллаж байгаа аж. Тус холбоо нь байгуулагдсанаас хойш анх удаа олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

Дашрамд дурдахад, IBF нь дэлхийн мэргэжлийн боксын 4 том холбооны нэг юм. /IBF, WBA, WBO, WBO/ Холбооны гол зорилго бол ирээдүйтэй авьяастай мэргэжлийн боксчдыг түрүүлэх, авьяас ур чадвараа дэлхийд нээх боломжийг бүрдүүлэх явдал юм. Холбооны нэрийн доор бүсийн болон бүс хооронд, улсын гэх мэт олон нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Энэ удаагийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Өмнөд Солонгос, Бүгд найрамдах ардчилсан Солонгос, БНХАУ-ын тамирчид өрсөлдөнө.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
manu paku-g avch irj togluulaach philipineees
2013-11-08