“Зүүд шиг өдрүүд” удахгүй дэлгэцнээ гарна
![POSTER_urilga_01376275242013-11-07-15-37[www.urlag.mn]](http://static.shuud.mn/uploads/2013/11/POSTER_urilga_01376275242013-11-07-15-37www.urlag_.mn_.jpg)
Нүүдлийн соёл иргэншил хотын хөгжилд дарагдаж буй энэ цаг үед өв уламжлалаа сэргээх, монгол зан заншлыг хадгалан үлдэх нь чухал гэдэг санааг киногоороо дамжуулан харуулахыг зорьжээ.
“Зүүд шиг өдрүүд” киноны гол дүр Болдоо, Алдар, Борхүү нарт Э.Батжаргал, Г.Мөнхбаяр, Т.Түмэнбаяр нар тогложээ. Хотод амьдардаг Болдоо, Алдар нар зуныхаа амралтаар хөдөө өвөөгийндөө очиж амарна. Энэ үеэр Борхүүтэй танилцаж улмаар хотын хүүхдүүд хөдөө хэрхэн дасан зохицож байгааг тэдний адал явдал харуулна. Эдгээр сурагч анх удаа кинонд тоглож байгаа аж.
Баяр, хөөр, уйтгар гуниг, дэггүйтэл гээд тэдний адал явдал 14 ангийн турш үргэлжилнэ. Түүнчлэн киноны зураг авалтын 90 хувийг хөдөө авчээ. “Зүүд шиг өдрүүд” уран сайхны кино энэ сарын 20-оос “ETV” телевизээр олны хүртээл болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ