Хадгаламж банк Korea Exchange Bank-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

img

Монгол улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Хадгаламж банк нь тус улсын Korea Exchange Bank-тай мөнгөн гуйвуулга болон валют арилжааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2011 оны 11-р сард үзэглэлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дараах боломж бүрдэж байгаа юм. Үүнд: -       Хадгаламж банкны эх орон даяарх өргөн салбар сүлжээг ашиглан Монгол улсын аль ч өнцөг буланд аж төрж буй ойр дотныхондоо мөнгөө шуурхай, найдвартай, эрсдэлгүй илгээх -       Korea Exchange Bank-ны Euijongbu хотын салбарт ажиллаж буй Хадгаламж банкны ажилтанд хандан Хүний хөгжил сангийн талаар дэлгэрэнгүй лавлагаа авах -       Хадгаламж, харилцах, картын данс нээлгэх, тэдгээрийн бэлэн болон бэлэн бус төлбөр тооцоо зэрэг банкны цогц үйлчилгээг авах боломжтой. Korea Exchange Bank нь Солонгосын арилжааны банкуудаас олон улсын хамгийн өргөн сүлжээтэйгээс гадна гадаад худалдаа, төлбөр тооцоо, валют арилжаа, худалдааны санхүүжилтийн чиглэлээр тэргүүлэгч банк юм. Харин Хадгаламж банк нь Монгол орон даяар 500 салбар нэгжтэй, орчин үеийн банкны бүхий л үйлчилгээг үзүүлдэг, цахим бүтээгдэхүүнээрээ тэргүүлэгч, үндэсний банк билээ. Хадгаламж банк цаашид Korea Exchange Bank-тай хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлж экспорт, импортын санхүүжилт болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huue jinhene teneg bank
2011-12-30
hugiin ajilaa hiij chaddagui bank
2011-12-30
Araas ni orno uu baina uu chamd yunii hamaa bainaa. Ingej tamiin togoonii ulger shig bitgii amidraach, Muu yavahaar sain yasan ni deer gedeg bilee hehe
2011-11-30
medehgvi ym da hucheer l gargaj irj biaga bank shvv dee
2011-11-30
Хоцрогдсон банк хэвээрээ л бна лээ. Анод, Зоосын араас орох гэж байгаа гэсэн їнэн юм шиг
2011-11-30
Araas ni orno uu baina uu chamd yunii hamaa bainaa. Ingej tamiin togoonii ulger shig bitgii amidraach, Muu yavahaar sain yasan ni deer gedeg bilee hehe
Хадгаламж банк хурдан хөгжиж байна шүү.
2011-11-30
ih heregtei zuil hiih gej baigaa yum baina
2011-11-30
HADGALAMJ BANKNIIHAND BAYARLALAA.tanai ajild amjilt huseye
2011-11-30
ih heregtei zuil hiih gej baigaa yum baina