Г.Эрдэнэтунгалаг “балетчин”
Сонсогч олон фенүүдээсээ усны урсгал мэт тунгалаг, цээл хоолойтой уран бүтээлч хэмээн үнэлгээ авдаг дуучин Г.Эрдэнэтунгалаг энэ сарын 29-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх юм. Тэрээр тоглолтын бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон бөгөөд энэ удаагийн тоглолтдоо ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа аж. Унаган мариатай дуучин бүсгүй маань фенүүддээ сюрприз барихаар “Сарангоо” фитнесст 10.000 доллар төлж, балетчин шиг биетэй болохоор өдөр шөнөгүй хичээллэж эхэлсэн гэнэ. Түүний өөртөө хийж буй энэхүү өөрчлөлтийг тоглолтын үеэр харж болох ба дур булаам болох хүслээсээ мөнгө харамлахгүй цацаж байгаа аж. Дуучин бүсгүй маань эрчимтэй хичээллэсний үр дүнд их нарийнхан гоолиг биетэй болж байгаад маш их баяртай байгаагаа найз нөхөддөө сонирхуулан ярьсан аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ