Жүжигчин О.Долгор МУСТА боллоо
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнийн найруулсан “Хөлтрөг” уран сайхны кино яг одоо "Тэнгис", "Өргөө" кинотеатрт нээлтээ хийж байна. Тэгвэл дөнгөж сая тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Долгор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Мөн туслах найруулагч О.Батнасан Монголын залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар" медалиар энгэрээ мялаалаа.
"SB picture", "Lodic film"-ийн хамтарсан уг киноны найруулагчаар МУСТА С.Болд-Эрдэнэ, зохиолч С.Болормаа, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор Б.Эрдэнэбат, Т.Түмэнхүү, зургийн даргаар СТА Н.Батбилэг нар ажилласан. Киноны гол дүр Даваагийн дүрд СТА Н.Ялалт, Замилангийн дүрд жүжигчин О.Долгор болон Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА С.Болормаа, жүжигчин Р.Баттогтох, О.Мөнхсоёл, Н.Ирмүүн, Б.Бат-Эрдэнэ нар тоглосон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ