"Их майдар" төслийн нээлт болж байна
УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар "Женко" групп "Их майдар" төслийг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл яг одоо Чингисийн талбайд Их майдар төслийн нээлт болж байна. Нээлтийн арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, уг төслийн удирдагчид, уран бүтээлчид оролцоно.
Нью-Иорк хотод байдаг Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр суварга бүхий Их Майдар бурханы цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд Хан уулын өвөрт Улаанбаатараас 50 км зайтай Зүрх уулын энгэрт, Өгөөмөрийн аманд босч байгаа юм .Бид энэ тухай удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ