ОУХМ Г.Мандахнаран тавдугаарт бичигджээ
Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон өнгөрсөн есдүгээр сард ДАШТ-ний тэмцээн болсон билээ. Тэгвэл уг тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хамгийн сайн довтолгоон хийсэн, хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхчүүдээр Оросын бөх Бекхан Гойгереев, АНУ-ын бөх Жордан Барроус, Ираны бөх Хасан Рахими нар тодорчээ.
Оросын шинэ залуу од Б.Гойгереев 60 кг-ын жинд түрүүлэхдээ 6 барилдаандаа өрсөлдөгч нараа онооны илт давуугаар болон цэвэр ялж нийтдээ 59 оноо авч чөлөөт бөхийн төрлийн хамгийн сайн довтолгоон хийсэн бөхөөр тодорчээ. ДАШТ-ний хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхийн алдрыг АНУ-ын бөх Ж.Барроуз, ираны бөх Х.Рахими нар хуваан хүртсэн байна.
Тэд жин тус бүртээ аваргын титмийг авахдаа таван барилдаанд тус бүр гурван оноо алдсан байжээ. Ж.Барроус нь 67 тэмцээнд дараалан түрүүлж эх орондоо үндэсний дээд амжилт тогсоосон бол домогт бөх Ибрагим Жавади 1969-1974 онуудад ДАШТ-нээс дөрвөн алтан медаль авч байснаас хойш 42 жилийн дараа Х.Рахими хамгийн хөнгөн жинд эх орондоо алтан медаль авч очжээ. Хамгийн сайн хамгаалалт хийсэн бөхчүүдийг оноогоор нь жагсаахад манай тамирчин Г.Мандахнаран 39 оноогоор тавдугаарт шалгарсан байна.
Дашрамд дурдахад, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 1993 онд Канад улсын Торонто хотод болсон ДАШТ-нд 57 кг-ын хүрэл медаль хүртэхдээ өрсөлдөгч нараасаа нийт 44 оноо авч хамгийн олон оноо авсан бөхөд олгодог “Дэлхийн шилдэг бөхийн цом”-ын эзэн болж байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ