“Бурхны хөшиг”-ийг дутуу нээв

img

Хүн зовлонгийн үндсийг өөрөө л тарьдаг. Өөрийн хийсэн үйлийн үрээс зугтаах юм шиг андуурах хэрэггүй. Өрөөл бусдын үйлийн үрийг үүрэх юм шиг айх хэрэггүй...

Гол санаагаа энэхүү гурван өгүүлбэрт багтаан илэрхийлсэн гэх “Хөлтрөг” монголын уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү киноны зохиолыг СТА жүжигчин С.Болормаа бичиж, түүний төрсөн дүү СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ ерөнхий найруулагчаар нь ажилласан. Түүний хувьд анх удаагаа кино найруулагчаар ажиллаж байгаа нь энэ.

 

“Хөлтрөг” буюу “Бурхны хөшиг” гэх содон нэр, эгч дүүсийн хамтын бүтээл гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг багагүй татаж байсан энэхүү кино хэлэх гэсэн санаагаа бүрэн дүүрэн гаргаж чадаагүй, жүжиглэлт муутайн дээр үзэгчдийг үе үе цочоож, эхлэхээсээ төгсгөл хүртэл “хоосон” айдаст автуулсан дэлгэцийн бүтээл байлаа. Уран бүтээлчид нь сэтгэл зүйн драм гэж тодотгож байсан ч энэ төрөлд бүрэн хэмжээгээр хүрч чадсангүй. Гэхдээ үр хүүхэд бол бурхнаас өгсөн бэлэг, түүнийг хайрлах нь эх хүний хамгийн эрхэм чухал үүрэг. Хэрэв түүнийг хүлээж авчихаад, хайрлаж чадахгүй бол том нүгэл болж, үүнийхээ хариуг өөрөө заавал үүрдэг гэдгийг киноны гол дүр Замилангаар дамжуулан харуулжээ. Тэрээр бага залуу насандаа төрүүлсэн хүүгээ тоолгүй хаяж, хотод очин амьдарч, хүнтэй сууж охин төрүүлсэн байна. Өөрийнхөө хүүгийн тухай нөхөртөө хэлэлгүй тас нуужээ. Гэвч түүний бяцхан охинтой урьд төрүүлсэн хүү Бишрэлт нь уулзаж, “Чи над дээр ирэхдээ ээжийгээ дагуулж ирээрэй” гэсэн гэж бяцхан охин ярьдаг.

 

Энэ харин хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн хэсэг байсан. Ийнхүү киноны үйл явдал ихэнх хугацаанд дэнлүүний гэрэлтэй харанхуй орчин, манан буусан ой дотор өрнөдөг. Кино Замилан гэх эмэгтэй хийсэн үйлийн үрээ үүрч, хүүгийнхээ сүнсэнд ороогдон өөрийгөө буудаж, аль хэдийнэ бурхан болсон хүүтэйгээ уулзаж буйгаар төгсдөг. Үүнийг магадгүй арай өөрөөр үзэгчдэд хүргэж болох байсан мэт.

 

Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Ж.Оюундарь нарийн бүтээсэн сүнсний дүрд байдаг л нэг аймшгийн киноны дүрээс ялгарах зүйл огт байсангүй. Энд нүүр хувиргагчийг магтах нь зүйтэй. Гол дүрийн жүжигчид айх, уйлах, үг хэлэх зэрэг сэтгэл хөдлөлөө сайн илэрхийлж, гаргаагүй нь үйл явдал бүрээс ажиглагдлаа. Үйл явдал бүр дээр хөгжимтэй байсан нь нэг давуу тал болжээ. Гэвч киноны агшин бүрт дуугарах хүчтэй аянууд хамгийн дарамттай зүйл байсныг нуугаад яахав. Эхлэл, үргэлжлэл, туйл ер нь бүх хэсгийн үйл явдал дээрх “түс, тас” хийсэн аяыг төвөгшөөсөн үзэгчид “энэ хөгжим нь ямар ядаргаатай юм бэ” гэсэн үглэлээр дургүйцлээ илэрхийлж байсан.

 

Хүн бүрийн хийсэн муу үйлийн үр бурхны хөшигний цаана нуугдаж байдаг. Тэр үнэн нүгэлийг хэзээ нэгэн цагт өөрийн биеэр үүрдэг гэдэг санааг харуулахыг зорьсон энэхүү бүтээл арай дутуудуулсан мэт санагдав. Сэтгэл зүйн драм хэмээх тодотголтой, үзэгчид болохоор аймшгийн кино хэмээх сэтгэгдлээр хүлээж авсан “Бурхны хөшиг” гэх нэг иймэрхүү бүтээл монголын кино урлагт шинээр орж ирлээ. Энэхүү уран бүтээлийг үзэгчид сэтгэлдээ өөр өөр тольдох биз ээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

butehguie:
negj l ih hun muulsan humuus hiij bgaa n ih ym ta nar uursduu iim ym d=setgej bodoj amiluulj chdkuushdee hun ymiig oroldoj hiij bj surdsg bolohoos hudlaa shuumjleed suuwal yuch hiij chdqshdee yrihaas tsaashguim daa negj n ym hiihees bnga l shuumjilj bdg
2013-11-22
ingeed:
mgl-iin kinonii altan ue ongorchee
2013-11-12
hooh:
oorsdoo uy ch ygyi baij hynii hiiseniig ih muulah uymaa manai mongolchuud.
2013-11-11
tumuruu:
манай кино урлагыхан азиас их суралцах хэрэгтэй юм шиг санагддаг. солонгос нэг ангит кинонууд үнэхээр гоё байдаг. манайхан кино хийхээрээ хэт хөгжим яваад л ямар ч сонирхолгүй бөгөөд үйл явдал өрнөл муутай. товчхондоо нэг тийм тулга тойрсон юм л яваад байдаг ба сэдэв , өрнөл нь их ядуу. боолын гэрээ , аравт , ану хатан , өшөө юу ч билээ зөндөө дуулиан болж хийсэн кинонууд үзэхээр зүгээр л хог байдаг.
2013-11-10
ganga:
sanaa ni bhad bolnodoo uvmiig haritsuuldag ni hunii ys uvmdaa gehdee urag* harj bgaa ni shan bna
2013-11-10
saraa:
nadad mash sonirholtoi kino bson bsniig helj bna jujigchid mash sain togloson bugd bolderdened bayr hurge ahiad olon kino hiigeerei sedeb buh ym ni taalagdsan
2013-11-10
бас үзэгч:
тунгалаг тамираа гэж. үнэхээр гайхамшиг. одоогийн киног ёстой мэдэхгүй юм. хайран цаг, мөнгө. дэндүү муухай үзэл суртал. үүнийг л хязгаарлах ёстой.
2013-11-09
үзэгч :
ч.лолойдамба гуайн " тунгалаг тамир" киног гүйцэх кино хэзээ гарч ирэх юм болдоо хичнээн олон удаа үзсэн ч ер уйдадгүй кино шүү үзэх бүр улам л ойлгогдоод байдаг улам л сэтгэлд шингээд байдаг даа.
2013-11-09
irgen:
yahav de l kino bn le.manaihan kino nairuulhdaa er ni muu ymaaa.
2013-11-09