Монголын санхүүчид олон улсын тавцанд гарах боломжтой

img

Санхүү, эдийн засгийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчний мэдлэг чадвар дэлхий дахинаа чухал асуудал болсон. Дэлхийн нөгөө өнцөгт хямрал үүсэхэд энд нөлөөлөх учраас манай санхүүчид урьдчилан таамаглаж, ямар хариу арга хэмжээ авч болохыг тооцох мэдрэмж, мэдлэгтэй болох нь чухал байна.

1

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт \ММНБИ\, Олон улсын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг \АССА\ хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр монголын санхүүчид олон улсын тавцанд гарч, үнэ цэнээ нэмэгдүүлэх боломж нээгдэх юм.

1

Г.Баянмөнх: Санхүүгийн байдлыг таамаглах хэрэгтэй

1

ММНБИ-ийн ерөнхийлөгч Г.Баянмөнхөөс хэдэн зүйл тодрууллаа.

-Эдийн засгийн нөхцөл хүндрэхэд санхүүчид яаж ажиллах ёстой вэ?

-Дэлхий глобалчлагдаж байна. Энэ ертөнцөд нэг улсад эдийн засгийн хүндрэл болоход бусад орнуудад нөлөөлдөг. Ялангуяа өндөр хөгжилтэй оронд эдийн засаг хямарвал бүр илүүтэй нөлөөлнө. Жишээ нь, 2008 онд АНУ-д болсон эдийн засгийн хямрал Европын бүсийг тэр чигт нь хямраагаад, тэр нь азид нөлөөлж улмаар Монголд мэдрэгдсэн. Ийм тохиолдолд санхүү хариуцсан хүмүүс урьдчилан таамаглаж, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарах аргыг олсон байх ёстой.

1

-Манай санхүүчдын чадвар ямар байна. Урьдчилсан таамгийг гаргаж чадаж байна уу?

-Таамаглахад мэргэжлийн шийдлээр яригдана. Том оронд эдийн засаг хямрахаараа бусад оронд нөлөөлөөд байна. Хямралаас яаж зайлсхийх вэ гэдэг нь чухал. Санхүүгийн чиглэлийн хүмүүс аливааг бүртгэдэг, хэмждэг, шинжлээд санал бодлоо илэрхийлдэг байдлаасаа хальж асуудлын хамаарлыг маш сайн авч үзэн, бүх талаасаа нь шинжилдэг болох ёстой. Тэд эдийн засгийн нөхцөл байдлын хандлага, эдийн засгийн төлөв байдалд олон улсын мэргэжлийн байгууллагууд хэрхэн дүгнэлт гаргаж байгааг сайтар ажиглаж тэр бүхнийг дүгнээд үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Харин үүнийг яаж авч үзэх вэ гэдэг нь тухайн санхүүгийн удирдагчдын хэр зэрэг өргөн хүрээний мэдээлэлтэй байна, мэдээллээ өөрийнхөө ажилд хэр ашиглаж чадаж байна гэдгээс хамаарна.

 1

Рейза Али: Хоосон орон зайг нөхөх ёстой

1

ACCA-ийн Азийн бүсийн зах зээл хариуцсан дарга Рейза Алитай цөөн хором ярилцав.

-Монголд эдийн засгийн ямар боломж байна вэ?

-Сүүлийн хэдэн жил монголын эдийн засаг огцом өсч байснаа энэ жил бага зэрэг буурсан. Энэ нь дэлхийн эдийн засагтай бас холбоотой гэж бодож байна. Монгол улс уул уурхай болон бусад секторт эдийн засаг хурдтай өссөн. Боломж гэвэл санхүүгийн ажилтнуудыг илүү мэргэжлийн түвшинд гаргаж, мэдлэгтэй байж эдийн засгийн боломжийг ашиглах чухал. Хамгийн гол нь тэр хүн өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Эдийн засагт юу болох гэж байгааг мэдэрдэг байж илүү туршлагаждаг.

1

-Санхүүгийн лидерүүд ямар байх ёстой вэ?

-Санхүүгийн удирдагч гэж компанийн дээд түвшний хүмүүсийг хэлж байгаа. Санхүүгийн удирдагч нь дөрвөн гол дүрмийг барих ёстой. Нэгдүгээрт, үнэ цэнийг бий болгох хоёрдугаарт, үнэ цэнээ өөртөө ашигтайгаа хуримтлуулах. Гуравдугаарт, үнэ цэнээ эргээд тайлагнаж чаддаг байх дөрөвдүгээрт, түүнийг нөөц бололцоо болгож ашиглах ёстой. Мөн санхүүгийн удирдагч нь гүйцэтгэх захирлын хажууд стратегийн бодлогыг тодорхойлогч, маш сайн мэдээлэгч байх ёстой.

1

-ACCA-тай хамтарч ажилласнаар монголд ямар үр ашигтай байх вэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч гэж бий. Танайд олон улсын болоод гадны компаниуд ихээр үйл ажиллагаагаа явуулах болсон. Түүнийхээ хэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр мэдлэгтэй мэргэшсэн нягтлан бодогч хэрэгтэй болж байна. Тэр орон зайд Монголын санхүүчид байр сууриа олоход энэ хөтөлбөр маш их хэрэгтэй. Нягтлан бодогч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Нэгэнт энэ зэргийг олоод авчихвал дэлхийн хаана ч ажилласан хүлээн зөвшөөрнө.

1

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sysman:
mongol ulsad sain mash sain sanhuuchid erh buhii alban tu*ld chin unecheer 2-3 jil ajillawal manai hoorhii yadarsan mongoliin ediin zasgiig neg tsagtsleed ogdog ch boloosoi
2013-11-11