“Шарга даага”-ыг 100 хүүхдэд үзүүлнэ

img

Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын 100 гаруй хүүхэд найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” киног өнөөдөр үнэ төлбөргүй үзэж, уран бүтээлчтэй нь уулзаж ярилцана.

Энэхүү киногоор Пусаны олон улсын 18 дугаар кино наадам болон “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээж байсан. Мөн Пусаны кино наадмын үндсэн програмд орсон бүтээл билээ.

  “Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулагчид олон нийтэд соёлын үйлчилгээг хүргэх, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд залуучуудын соёлын хэрэгцээг хангах, тэдэнд Монголын кино урлагийн шинэ соргог бүтээлийг танилцуулах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг явуулж буй аж.

Тус үйл ажиллагаа 15.00 цагт “Блэк Бокс” театрт болох юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
амжилт хүсье улам сайн уран бүтээл хийгээрэй
2013-11-13
äîðæ:
õ¿¿õýä íàñ ìèíü ñàíàãä÷èõëàà ýíý êèíîã îëæ ¿çýõ þì ñàí áàãà íàñàà õºäºº õóðãà èøèã óíàãà äààãòàé íîöîëäîæ ºíãºðººñºí 人 ñàéõàí áàéæýý
2013-11-12