Ядуурлыг ногоон эдийн засгаар багасгана
Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэлийн Төлөвлөлтийн болон Үндэсний чадавхийг хөгжүүлэх хоёр өдрийн семинар болж байна.
6
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт болох Rio+20 чуулганаас Ногоон эдийн засаг нь тогтвортой хөгжилд хүрэх ядуурлыг арилгах гол арга зам болохыг онцолсон “Бидний хүсч буй ирээдүй” баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд явуулж байгаа НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн газар, Олон улсын хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ын Үйлдвэр Хөгжлийн байгууллага, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын үйл ажиллагааны түншлэл юм.
6
Ногоон эдийн засгийг хөгжүүлснээр ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгах боломжтой гэж түншлэгчид үзэж байна. Дэлхий дахинаа 20 сая хүн ажилгүй байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнийг дундаж түвшинд амьдруулахад нэг дэлхий хүрэлцэхгүй нь. Гэсэн ч ядуурлыг тодорхой хэмжээнд бууруулахын тулд дэлхийн улсууд хөгжлийн бодлогодоо ногоон эдийн засгийг тусгаад байна.
Б.Тулга: Ядуурал эрчим хүчний хэрэгцээ муутайгаас үүсдэг
5

6
-Ногоон эдийн засгийн тухай их ярих боллоо. Манайх энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна?
-Ногоон эдийн засгийн түншлэл нь цоо шинэ ойлголт. 2012 онд болсон Бразилийн хурлаар Олон улсын байгууллагууд ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэлийн яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд юу хийх бололцоотой гэдгийг тодорхойлохын тулд үйл ажиллагаагаа нягтруулж эхэлсэн. Ингээд 2020 он гэхэд 30 улсыг ногоон эдийн засагтай улс болгохоор үйл ажиллагаагаа явуулж байна. 30 улсын хамгийн эхний улсаар Монгол улс албан ёсоор сонгогдсон. Өнөөдрийн семинарт яригдаж байгаа асуудлыг амьдралд хэрэгжүүлэх эхлэл юм.
2016 он гэхэд дэлхийн ихэнх улсууд хөгжлийн чиг хандлагаараа шинээр тодорхойлж ногоон өсөлтийг бий болгож, байгаль орчинд сөрөг нөлөөл хамгийн бага үүсгэж, түүгээрээ ядуурлыг бууруулна гэж тодорхойлоод байгаа.
Монгол бусад улсын алдааг давтаад хүрэн эдийн засгийн загвараар явах уу, шинэ загвараар одооноос эхлээд явах уу гэсэн сонголтын өмнө ирсэн. Мэдээж ногоон эдийн засаг бидний сонголт. Ногоон эдийн засаг гэхээр уурхайг хаагаад, үйлдвэрийг зогсооно гэсэн үг биш. Харин уурхай яаж ажиллавал ядуурлыг бууруулж, байгаль орчинд хоргүй байх вэ гэдгийг л тодорхойлох юм.
Монгол улс ногоон хөгжлийн стратегийг боловсруулж гаргана. Үүн дээр олон улсын маш олон байгууллага туршлагаа хуваалцаж байгаа. Тэрний нэг хэлбэр нь энэ семинар.
6
-Ногоон эдийн засагтай улс болгож, дэмжиж ажиллахдаа ямар шалгуур тавьж байна. Жишээлбэл манайд ямар шалгуур байна?
-Тухайн улсыг 2020 он гэхэд ногоон эдийн засагтай болгож чадах уу, үгүй юу гэдгээ маш сайн үнэлж байж сонгодог. Хамгийн том шалгуур нь тухайн улсын төр засаг нь, ард иргэд нь ногоон эдийн засгаар хөгжих хүсэл сонирхол байгаа эсэх. Манайд боломж эрсдлийн аль аль нь байна. Гэхдээ эрсдлээ даваад ногоон эдийн засагтай болох боломж бүрэн бий. Монголчууд хийж чадвал бид дэмжихэд бэлэн гэдгээ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс илэрхийлсэн.
6
-Ногоон эдийн засгаар ядуурлыг бууруулна гэдэг нь их анхаарал татаж байна. Ядууралд ямар байдлаар нөлөөлөх вэ?
- Энгийн жишээ авч үзэе. Зөвхөн цахилгаан станцад 100-200 хүн ажилладаг. Тэгвэл ногоон эдийн засгийг бий болгосноор цахилгаан станцыг дагаад сэргээгдэх эрчим хүч яригдах юм. Түүнийг дагаад ажлын байр бий болно. Сэргээгдэх эрчим хүчний станцын эргэн тойронд амьдарч байгаа айл өрхүүд эрчим хүчээр хангагдах юм. Ядуурал эрчим хүчний хэрэгцээ муутайгаас үүсдэг. Лаа бариад сууж байгаа хүн яагаад ч хэвийн хэмжээнд амьдарч чадахгүй. Тиймээс хэрэгцээг хангах, ажлын байрыг бий болгох боломж бүрдэнэ. Тэр ажлын байрыг ногоон ажлын байр гэж нэрлээд байгаа юм.
Оскар Гарсиа: Татварын шинэчлэл хийж болно
6

6
-Ногоон эдийн засгийг хөгжүүлж байгаа бусад улс орны туршлага ямар байна вэ?
- Одоогоор 20 орон ногоон эдийн засагт шилжихээр ажиллаж байна. Эдгээр орнууд тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 2008 оноос эдгээр улсуудтай хамтран ажиллаж байна. Латин Америкийн улс, Өмнөд Африк, Кени зэрэг улс энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан. Туршлагаас нь ажиглахад хэд хэдэн чиглэлээр анхаарах зүйл бий. Эхлээд засгийн газрын манлайлал маш чухал. Мөн хувийн хэвшлийн оролцоо идэвхи, чармайлт багагүй үүрэгтэй.
Учир нь цэвэр технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнд засгийн газар хувийн хэвшлийн манлайлах үүрэг маш их хэрэгтэй байгаа юм. Бас эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллах нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд аль салбарыг дэмжих ёстойг тодорхойлоход ихээхэн нөлөөтэй. Дээр хэлсэн улсууд нэн тэргүүнд эрчим хүчийг тэргүүлэх салбараараа сонгосон. Учир нь нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах чиглэлээр олон үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Төсвийн чиглэлд ч бодлогын шинэчлэлийг хийж байгаа улсууд бий. Тухайлбал, Мексик улс эрчим хүчний салбарт хатуу түлш буюу нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээг авч байна.
6
-Монгол улсын хувьд олон улсын аль туршлагаас хэрэгжүүлэхэд тохиромжтой вэ?
-Монгол улс ногоон эдийн засгийг хөгжүүлэх талаар бусад улс орны туршлагаас суралцах боломжтой. Бусад орнуудын тэргүүн туршлагад тулгуулан ногоон эдийн засагт шилжин, ядуурлыг бууруулах потенциалтай. Эрчим хүчний салбарт өгч байгаа татаас болон авч байгаа татварыг ядуурлыг бууруулах, байгаль орчныг сэргээх чиглэлээр зарцуулах нь зөв. Энэ чиглэлд татварын шинэчлэл хийж байгаа улсууд бий. Монгол эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой.
Монгол улс ногоон эдийн засагт шилжих үйл явцыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ойрын ирээдүйд ямар ажил хэрэгжүүлбэл зохистойг энэ семинараас тодорхойлох юм. Эдийн засгийн судалгаанд тулгуурлан ойрын ирээдүйд хийх ажлыг тодорхойлох болно.
5
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ