Гэмт хэргийн гаралт нэмэгджээ

img

Энэ оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 21190 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2938 хэрэг буюу 16.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Ийн өссөн статистик гарахад өмчлөх эрхийн эсрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зөвхөн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 956 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 7888 хүн гэмтэж, 817 хүн нас барсан нь  өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 941 буюу 13.5 хувиар нэмэгдсэн аж. Харин нас барсан хүний тоо 17 буюу 2.1 хувиар өсчээ.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ттттт:
архидалт, ажилгүйдэл, боловсрол нимгэн, ухамсар дорой, хуулийн хэрэгжилт сул, ядуурал их байгаагийн үр дүн энэ болов уу, гэмт хэргийн улмаас их хүн үхсэн байна шүү. энэ төр ард иргэдийнхээ төлөө сайн ажиллах, эдийн засгийг хөгжүүлж иргэдийн амьдралыг тогтвортой болгох өөр хоорондоо уялдаатай нэгдсэн бодлого алга байна даа. гэмт хэргийг шалтгаан нөхцлийг дан цагдаа биш, төр хариуцах ёстой.
2013-11-12
ххххххх:
цагдаа яахавээ цаана өршөөдөг хүн байгаа шдээ
2013-11-12
.....:
тэмуужингийн цагдаагийн шинэчлэл буруу гэдгийг харуулж байна даа.
2013-11-12
wrwrrwrwrw:
sard 81 hun horboog orhison baina bilegted hariutslaga toostoh heregtei
2013-11-12
mnmnmnmn:
mongold dain boloogui biz dee
2013-11-12