Өнөөдөр Польшийн кино өдөрлөг болно

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, БНПУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Тадеуш Хомицки, БНПУ-ын Батлан хамгаалах яамны бодлогын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Роберт Купецки, болон тус улсын БХЯ-ны гадаад хамтын ажиллагааны орлогч дарга, хурандаа ноён Лех Драб зэрэг албаны төлөөлөгч оролцох юм байна.
Тус өдөрлөгийн хүрээнд 2011-2012 оны хооронд бүтээгдсэн зургаан бүтээлийг үзүүлэх юм. Эдгээр бүтээлүүд нь Польш улсад төдийгүй Европын олон оронд шуугиан тарьсан түүхэн болон эмгэнэлт сэдэвтэй шилдэг бүтээлүүд байгаа аж. Тухайлбал, “Түнэр харанхуйд” 2011 онд хийсэн, дайны сэдэвтэй эмгэнэлт кино, Агнешка Холланд найруулсан. “Тээрэм ба загалмай”, “Дуудлагын охид”, “Сарнай”, “Сохор номин”, “Зууны луйвар-80 саяын хэрэг” гэх түүхэн болон болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн зургаан бүтээл гарахаар болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ