Ч.Хашчулуун: Бондын зарцуулалтыг зохицуулсан хууль алга

img


МУИС-ын Эдийн засгийн сургуулийн багш, доктор, Эдийн засагч Ч.Хашчулуунаас төсвийн гадуурх зарцуулалтын талаар тодрууллаа.

5

-Төсвийн гадуурх орлогыг төсөвт оруулж тооцох хэрэгтэй гэж яриад байгаа. Энэ талаараа тодруулж ярина уу?

-Монгол Улсын хувьд санхүүжилтийн олон арга хэрэгсэл байна. Төсөв, Хөгжлийн банк, бонд, төр хувийн түншлэл гэх мэт. Үүнээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа хамгийн том нь ТЭЦ-V буюу 1.5 тэрбум ам.долларын төсөл юм. Эдгээр төслүүдийн хэмжээ нь асар их байна. Мөн бүгд ямар нэгэн байдлаар төсөвтэй холбоотой. Засгийн газрын бондыг ч мөн адил эх үүсвэрийг нь ч, хүүг нь төсвөөс төлнө.

Тэгэхээр энэ бүгдийг төсөвтэй уялдуулахгүй бол төлөх нь төсөв дээр буудаг хэрнээ үйл ажиллагаа зарцуулалт нь төсвөөс ангид байдал нь асуудал үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хувьд хуультай болохоор зохицуулж болно, бусад төслийг зохицуулах боломжгүй болчихоод байна. Түүнчлэн бондын мөнгийг юунд зарцуулж байгаа гэдгийг хуулиар зохицуулсан зүйл өнөөг хүртэл алга байна.

6

-Чингис бондын өр төсөвт дарамт болж очно. Гэтэл дахиад нэмж зээл авах талаар Засгийн газар яриад байгаа. Энэ нь хэр зөв гэж та харж байна?  

-Ер нь бол улс орны хөгжлийн зарим нэг үе шатанд бүтээн байгуулалт хэрэгтэй байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд 2001 оноос засмал замд, 2007 онд эрчим хүчинд, одоогийн байдлаар хот төлөвлөлтөд болон эргээд эрчим хүчинд анхаарч байна. Энэ бол зарчмын хувьд буруу зүйл биш. Монгол Улс сайн хөгжихийн тулд ойрын жилүүдэд 50-60 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр хамгийн гол нь улс энэ санхүүжилтийг хийхдээ менежментээ сайн хийж, юунд мөнгө зарцуулах вэ гэдэг бодлогоо эртнээс гаргаад, тэрнийгээ төсөвтэйгөө уялдуулж, тооцоо судлагаа, тендерээ урьдчилаад хиймээр санагддаг.

Сүүлийн хоёр жилд бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай болох талаар ярьсан. Ингэснээр улсын бодлого, хөрөнгө оруулалт тодорхой байж, үүнийхээ дагуу бонд гэх мэтчилэн бусад эх үүсвэрийг босгоод зарцуулахад ойлгомжтой байна. Гэтэл энэ хууль байхгүйгээс мөнгө нь замбараагүй зарцуулагдаад, өрөнд ороод байгаа юм шиг олон нийтэд ойлгогдож байна.

6

-Хуулийн төсөл нь бэлэн болчихсон юм уу?

-Энэ хуулийн төсөл нь Эдийн засгийн хөгжлийн яаман дээр бэлэн байдаг юм. Тиймээс энэ хуулиа өргөн бариад, цаашдаа өр хуримтлуулсан ч гэсэн 5,10 жилийн дараа ийм үр дүнд хүрнэ, эдийн засаг ингэж өснө гэсэн хуулийн үндэслэлтэй, хуулийн хүрээнд тайлбарлах юм бол иргэд зөв ойлгох байх гэж бодож байна.

7

-Бондын зарцуулалтыг та юу гэж дүгнэж байна?

-Зарцуулалт дээр бид заавал нарийн байдлаар зохицуулахгүй бол хэд хэдэн асуудал үүсээд байна. Нэгдүгээрт, одоогийн бондын мөнгө төсвийн хуулиар ч, Хөгжлийн банкны хуулиар ч явахгүй байна. Гэсэн атлаа үүнийг зохицуулах тусдаа хууль ч байхгүй. Зүгээр л “зөв” л гээд байгаа. Энэ зөв гэдэг үг ямар ч хуулинд байхгүй шүү дээ.

Хоёрдугаарт, санхүүжилт дээр ямар компани, яаж хийх вэ гэдэг дээр том асуудал үүсч байна. Энд тендер зарлагдахгүй, ямар үндэслэл дээр хийгдэж буй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Тендерийн хууль нь төсөв дээр л хэрэгжих ёстой тул бонд гэх мэт эдгээр төслүүд нь төсвийх биш гээд гадуур болчихдог. Гэтэл энэ мөнгө чинь эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөнө. Үүнд онцгой анхаарахгүй болохоор иргэд ямар ч хяналт байхгүйгээс танил талаа хараад мөнгө тараадаг. Энэ нь эргээд үр өгөөжгүй байна гэж санаа зовоод байна. Үүнийг яаралтай шийдэх ёстой.

6

-Үнийг тогтворжуулах хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлсэн. Энэ нь хэр үр дүнтэй болсон гэж та үзэж байна?

-Монголбанкны зүгээс 1-2 их наяд төгрөгийн санхүүжилт хийчихсэн байгаа. Үүнийгээ янз бүрийн хөтөлбөрүүдэд жишээ нь “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”, ипотекийн зээл гэх мэтээр зарцуулсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ яг үнэндээ Монголбанкны хуулинд ийм зүйл хийх ёстой гэсэн заалт байдаггүй. Үүнийг ямар хуулийн дагуу хийгдсэн бэ гэхээр хариу олдохгүй байгаа. Нөгөө талаас хуулиараа бол Монголбанк валютын ханш, үнэ хоёроо л барих ёстой. Гэтэл юмны үнэ 9,10 дугаар саруудад 10-аас дээш хувиар их өсч байна, төгрөгийн ханш их хэмжээгээр уналаа. Гэтэл яагаад ийм хэмжээний мөнгийг “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т зарцуулсан юм бэ, үүний үр дүн хаана байна гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа. Дээрээс нь Монголбанкнаас ямар компанид, яаж мөнгө өгсөн бэ гэхээр тендер лав зарлагдаагүй байна. Энэ нь эргээд л бидний ярьдаг ил тод бус байгаа юм.

6

-Ирэх жил бас үргэлжлүүлнэ гэж яриад байгаа?

-Үнийг тогтворжуулах хөтөлбөрийг мэргэжлийн хүмүүст хэр зэрэг танилцуулсан юм бүү мэд. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд инфляцийг ийм хувиар бууруулна гэсэн танилцуулгыг би лав хараагүй. Тэгэхээр энэ хэдэн жил үргэлжлүүлэх юм бүү мэд. Жил бүр л их наядаар мөнгө цацаад, инфляци нь өсөөд байх юм уу гэдэг нь их эрсдэлтэй болж байна. Угаасаа үүнийг хийх ёстой байгууллага нь Засгийн газар гэж аль ч байгууллага тооцдог.

Гэтэл Монголбанк бол ирэх жил яг хийсэн зүйлээ тэр чигээр нь үргэлжлүүлнэ гээд байгаа. Тэгэхээр ханш барихгүй гэсэн. Ханш барихгүй бол юмны үнэ өсөхийг хэн ч хязгаарлахгүй болох байх. Тэгэхээр нэг ёсондоо Монголбанкны хийх ёстой ажил нь чухам юу юм бэ.

Орон сууцыг хөгжүүлэх юм уу, цементийн үнийг барих юм уу, махны зоорийг бүрдүүлэх юм уу ойлгомжгүй байна. Ер нь яах гэж Монголбанк гэж байгууллага байдаг юм. Үүнийг зүгээр Сангийн яамны нэг хэлтэс болгочихъё л доо. Тэндээ мөнгөө хэвлээд л сууж байг.

6

-2014 оны төсвийн төсөөллийг та юу гэж харж байна?

-Урд жилүүдээсээ нэлээд танагдсан байна. Танах ч ёстой байх. Төсөв танахтай холбоотойгоор 2013 оны төсвийг яах гэж ийм хиймэл, хэрэгжүүлэхийн аргагүй батлуулсан бэ гэдэг дээр хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Мэдээж бүхэл бүтэн яам ажиллаад төсвөө жилд нэг удаа л батлуулдаг. Энэ бол огт сураагүй ажил биш. Энэ жилийн төсвийг 1.5 их наядаар танаж, үүнээс үүдэж төлөвлөсөн бүх ажил нь нурж байна. Энэ бол улсын хэмжээнд жилд ганц л хийдэг зүйл болохоор төсвийг сайн хийх хэрэгтэй. Одоогийнх нь илүү бодит байдалд нийцэж байгаа байх. Гэхдээ бас л эргээд зөв тооцсон уу, алийг нь хэмнэсэн, алийг нь хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа.

7

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mini golf club:
bid mongoldoo tanhimiin mini golf-n sportiig delgeruulen hogjuuleh,olon niited taniulan surtalchilah zorilgoor ta buhentei hamtran ajillah husel sonirholtoi bna.tanhimiin mini golfiig zeregleltei zochid buudal,restaurant,pub lounge,office center,lobby tanhimd bairshuulan hamt olon,naiz nuhud,biznesiin tunshuudteigee toglon tsagiig zuv bolovson ongorooh bolomjtoi.bid tanhimiin mini golf-n ij buren heregsel,tonogloloor hangana.uund:9sh ij buren zulgen zam(30cm*3m hemjeetei,modon suuritai),tsohiur(putter),tsohiur-n taviur,bombog,entertainment golf(billiardan,tennisen,bowlingan,ruleten),amid tsetseg,golfiin barilt,tsohilt,zogsoltin zuragtai sticker zereg orno.tureesluuleh une 1sariin-380000tog.zarah une 3800000tog.mini golf club.utas:95000020,95055595
2013-11-12
dfasdfafa:
энэ хащчулуун гэгч энд тэнд мөн ч их явлаа маш чухал олон албан тушаал хашиж сайд даргын энтэй ч явлаа гялайх зүйл даанч гарсангүй дээ!! ёстой чадвар муутай өөрийн гэсэн тархигүй, яаж доктор моктор болсийн бээээээ???? хачирхалтай!! монголын хөгжлийн бодлогын доголдол, эдийн засгийн сүйрэл, инфляц, ажилгүйдэл худал зохиомол статистик, асар их өр, өлсгөлөн гуйланчлал гаарсан асуудалд энэ хащчулуун гэгч нөхөр нэлээн их хувь нэмэрээ оруулсан!!! энэ нөхөр одоо зайлах хэрэгтэй!! тэр нэг мэдлэг нимгэн худал үг ихтэй, дүр исгэсэн гаднын гар хөл бологч тоть жаргалсайхан, банкын наймаач чулуунбаатар хоёртой нийлж хошуу хүзүү сээрээрээ холбогдоод, монголыг барьцаанд тавьж золионд гаргах ажлыг хийж буй хүн!!
2013-11-12